Image description
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцаж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх хамрагджээ.  Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороо "Хан хиллс" хотхоноос Зайсангийн гудамж хүртэл холбох 1 км авто зам, зогсоолын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа. Тус авто замд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болно. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж, Хан-Уул дүүргийн XVII хороо орчим үүсдэг авто замын түгжрэл буурна гэж албаныхан үзэж байна. 
Уг замын ажлыг энэ сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.