"Афганистан улсын төрийн албан хаагчдын 70-80% нь зөвхөн “цаасан дээр” байсан юм. Жишээ нь, Афганистан улс 340 мянган цэрэгтэй гэж тооцоод Америк, Өрнөд сарын цалинг нь бүрэн тавьж байв. Тэдний санхүүжилт 100% явагдсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ Афганы армид ердөө 60 мянган цэрэг л байжээ. Авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэх оролдлого ямар ч үр дүнд хүргэсэнгүй” гэж АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч, Афганистаны сэргээн босголтын асуудал хариуцсан ерөнхий зааварлагч Жон Сопко мэдэгдсэн тухай “Frankfurter Allgemeine” дамжуулав. Тэрбээр энэ мэдэгдлийг Германы Бундестагт үг хэлэхдээ хийжээ. "Гиндукуш ууланд Өрнөдийнхөн бүтэлгүйтсэн нь 2 шалтгаантай: ихэмсэг авирлал бас тэд өөрсдийгөө хуурч байсан.... Америкчууд 2001 онд “Аль-Кайда” алан хядах бүлэглэл ба “Талибан” исламын радикал хөдөлгөөнийг амархан ялсан, тэд үүний дараа Афганистаныг маш богино хугацааны дотор “жижигхэн Америк” болгож хувиргахаар шийдсэн юм” хэмээн “Frankfurter Allgemeine” сонины нийтлэлд дурджээ.
Сопко 2012 оноос эхлэн Афганистаны сэргээн босголтыг хариуцсан ерөнхий зааварлагчаар ажиллажээ. “Бүр 2012 онд Афганы ирээдүйн Ерөнхийлөгч Ашраф Гани надад хачирхалтай мэдээ дуулгасан. Танай Америк өнөөдөр багш, бас цагдаа, цэрэг гээд 3 хүний цалинг 1 л хүнд өгч байгаа, тэгэхдээ тэр хүн бодитоор байхгүй гэж тэр хэлсэн юм. Афганистаны томоохон банк “Kabul bank” дампуурсны дараа тэндээс алга болсон бараг 1 тэрбум долларыг хайж эрэн сурвалжилж мөрдөх ажиллагааг эхлүүлсэн, гэвч энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхийлөгч Хамид Карзайн хамаатан садан, шадар хүмүүс оролцсон нь тодорхой болж ирмэгц зогсоосон. АНУ ба түүний холбоотнууд 2021 онд Афганаас нэн яаралтай зугтах хүртлээ энэ орон нутгийн нөхцөл байдлыг гүн гүнзгий ойлгож чадаагүй, тэр бүү хэл тэдэнд урт хугацааны төлөвлөгөө ч байгаагүй. Бараг генерал бүр, олон улстөрчид бүгд л Афганыг эерэг өөрчлөлтийн босгон дээр байгаа гэж олон жилийн турш ярилаа. Яг энэ хувилбар Украинд давтагдаж болошгүй. Бага хугацааны турш их мөнгийг хаа нэг тийш цутгахад ихэнх нь алга болдог" гэж Сопка тайлбарлав. .
"Авлига бол Украинд том асуудал. Олон улсын тоо томшгүй донорууд Украин руу дахиад л, ямар ч зохицуулалтгүй их мөнгө шилжүүлж байна. Өрнөд одоо Украины улстөрчид болон банк, компаниудын тухай илүү нарийн, бүрэн мэдээлэл авах хэрэгтэй" гэж “Frankfurter Allgemeine” сонин сэрэмжлүүллээ.
Орчуулсан #МЦогзолмаа
FAZ: Афганы төрийн албан хаагчид, цэргүүдийн 80% зөвхөн цаасан дээр байсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав15 цаг 28 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА16 цаг 34 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус21 цаг 43 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл