Image description
“SARS-CoV-2” вирүс болон омикрон, дельта хувилбаруудыг ч саармагжуулж устгах чадвартай наноматериалыг Хятадын эрдэмтэд бүтээсэн тухай тус орны “China Daily” сонин мэдээллээ. Хятадын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Шинжааны дэвшилтэт технологийн хүрээлэн, Нано-шинжлэх ухаан ба технологийн үндэсний төв, Өндөр энергийн физикийн хүрээлэн, Куньминий амьтан судлалын дээд сургуулийн эрдэмтдийн энэхүү шинэ бүтээлийн тухай нийтлэлийг мөн “Nature Nanotechnology” сэтгүүл хэвлэжээ. 
Оготно хулгана дээр хийсэн туршилтуудаас үзэхэд шинэ наноматериал нь эсүүд рүү вирүс нэвтрэхийг блоклож, мөн коронавирүсийн халдвар авсан мэрэгч амьтдын уушигны үрэвслийг үр дүнтэй намдааж байна хэмээн эрдэмтэд ярилаа. “CIPS наноматериалыг коронавирүсийн эсрэг тэмцэлд ашиглах боломжтой. Түүнчлэн энэ материалыг гадаргуу халдваргүйжүүлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохыг туршилтууд, тест баталсан" хэмээн шинжээчид мэдэгдэв. “CIPS” наноматериал бол фосфор, зэс, индиум, хүхрээр хийсэн 2 хэмжээст нанохуудас юм байна.