Image description
Францын “Пари Сен-Жермен” хөлбөмбөгийн клубын довтлогч Килиан Мбаппе ээлжит дээд амжилтаа тогтоож Аваргуудын лигт гаргасан алдарт Мессийн амжилтыг давлаа. Аваргуудын лигийн тэмцээнд “ПСЖ” баг “Ювентус”-ийн эсрэг тоглож 2:1 харьцаагаар ялав. Мбаппе энэ тэмцээнд хаалганд бөмбөг оруулснаар Европын гол тэмцээнд нийт 35 гоол хийлээ. Түүнчлэн Мбаппе тэмцээний шилдэг тоглогчоор шалгарчээ. “UEFA”-н хэвлэлийн албаны мэдээлснээр Мбаппе 260 өдөрт 23 настайдаа ийм амжилт гаргасан хамгийн залуу тоглогч болсон байна. Өмнөх дээд амжилтыг Аргентины хөлбөмбөгчин, одоо нэг багт тоглож байгаа Лионель Месси эзэмшиж байсан. Тэрбээр 307 өдөрт 23 настайдаа Аваргуудын лигт 35 гоол оруулсан билээ. Месси тэр үед “Барселон” багт тоглож байсан.
Сонирхуулахад, Мбаппе бол дэлхийн хамгийн “үнэтэй” хөлбөмбөгчдийн нэг. “CIES Football Observatory” компани 2018 онд түүний трансфер үнэлгээг 216,5 сая евро гэж тогтоосон.