Image description

НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албанаас “Коронавируст халдвар (COVID-19)-ын болзошгүй дэгдэлтийн үед олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрэмбэлэн ангилалт хийх нь” сэдэвт сургалтыг 2020 оны 9-р сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг дэмжин хамтран ажиллаж байгаа юм. Халдварын дэгдэлт гарсан тохиолдолд утсаар эрэмбэлэн ангилалт хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх эмч, мэргэжилтний нөөцийг бэлтгэх зорилгоор 119 тусгай дугаарын 30 гаруй эмч, мэргэжилтэн, 21 аймгийн ЭМГ-ын НЭМ-ийн мэргэжилтнүүдийг энэхүү сургалтад хамруулав. Сургалтын гарын авлагыг улс орны хэмжээнд болзошгүй цар тахлын нөхцөл байдлын үед нэн түрүүнд хэрэглэх, эрсдэлийг цаг алдалгүй хохирол багатай даван туулах зорилгоор боловсруулсан болно. Гарын авлагыг хэвлүүлэх, сургалтыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, техникийн зөвлөгөө өгсөн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг USAID болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ажлын амжилт хүсье.