Германы Гамбург хот дахь “Иеговын гэрчүүд” сүмийн ойролцоо олон хүнийг буудсан хэрэг гарчээ. Энэ байгууллагыг дэлхийн зарим оронд экстремист гэж үзээд хориглодог, тиймээс хэргийг шашны хэт даврагч үзэлтэн үйлдэж бөөн хүний аминд хүрсэн байж магадгүй гэж зарим ХМХ мэдээлэв. "Энэ бол ямар ч учир утгагүй цус асгарсан хэрэг. Нөхцөл байдлыг тодруулж байна” хэмээн “Hamburger Morgenpost” сонин бичжээ. Сүүлийн мэдээгээр 6 хүн амиа алдаж 24 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсээс 7 хүний бие маш хүнд байгаа аж. “21 цагийн үед (орон нутгийн) Альстердорф дүүрэгт буудалцаан болж олон хүний аминд хүрчээ... Барилгын дээд давхраас гэмт хэрэгтэн байж болзошгүй этгээдийн хүүр олдсон.... Цагдаа нар 1 ч удаа буудаагүй” гэж цагдаагийн газар мэдээлжээ. Харин "Wetterauer Zeitung" гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтаасан гэж дамжуулав. Одоогоор гэмт хэргийг хэн гэгч этгээд үйлдсэнийг, мөн шалтгааныг тодруулаагүй байна. Хэрэгтэн ганцаараа байгаагүй гэж зарим ХМХ бичжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэргийн газар дээр ажиллаж байна. Германы канцлер Олаф Шольц “Иеговын гэрчүүд нийгэмлэгийн хэдэн гишүүн өнгөрсөн шөнө харгис хүчирхийллийн золиос боллоо. Бууны суманд өртөж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна” хэмээжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээӨчигдөр 18 цаг 24 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр213 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв57 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл