Image description

Ханиад, шуухинааг гол төлөв риновирус үүсгэдэг бөгөөд жилийн дөрвөн улиралд эргэлтэнд байж, 8-9 сард идэвхждэг. Ханиад, шуухинаа нь шинж тэмдэг, эмнэлзүй, үүсгэгчээрээ томуугаас ялгаатай. Манай орны хувьд улирлын томуу ихэвчлэн 11-р сарын дунд үеэс эхэлж 2-р сар дуустал үргэлжилдэг. Одоогоор зөвхөн ханиад, шуухинааны идэвхжлийн үе болж байна.

Ханиад шуухинаагийн үед хоолой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, найтаах, ханиах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх ба булчин өвдөх, ядрах, сульдах, толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг томуу төст эмнэлзүйн шинж илэрдэг. Энэ үед антибиоток хэрэглэхгүй Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гарасан зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Ялангуяа бусдад ханиад тараахаас сэргийлж гэртээ байх, сайн унтаж амрах, шингэн зүйл сайн уух, ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс зөвөлгөөг авч хэвшээрэй.