АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн улстөрчдөөс ганцхан би л Дэлхийн III дайн дэгдэх аюул заналаас сэргийлж чадна гэж амлах чадвартай нэр дэвшигч. Яагаад гэвэл ийм дайн дэгдэх аюул бодитоор нүүрлэсэн гэж би үзэж байгаа” хэмээн Айвов мужид болсон цуглаан дээр өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь Цагаан ордны эзэн Жо Байденыг нэг бус удаа шүүмжлэхдээ “Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол Украины дайн хэзээ ч дэгдэхгүй байсан. Энэ дайн чухамдаа дэлхийн цөмийн дайн болж хувирах шинжтэй” хэмээсэн билээ.
Дэлхийн 3-р дайны тухай өмнө нь АНУ-ын улстөрч, Кентукки мужийн амбан захирагчид өрсөлдөж буй Жеффри Янг сэрэмжлүүлж “НАТО хэрэв цэргээ Украинд оруулбал Дэлхийн III дайн дэгдэнэ” гэж мэдэгдсэн юм. Францын улстөрч, Европарламентын экс гишүүн Флориан Филиппо харин Дэлхийн дайнд хүргэх өөр нэг шалтгаан олжээ. Тэрбээр “Өрнөдийн томоохон банкуудын дампуурал л Дэлхийн III дайн дэгдэхэд хүргэж болзошгүй. “Credit Suisse” банк яг л Парисын хөрөнгийн бирж шиг нуран унах болно. Тэгээд ч bank quotation зогссон.... Хэрэв санхүүгийн хаос болбол олигархиуд л Дэлхийн 3-р дайн дэгдэх хугацааг удам бүр түргэсгэнэ. Энэ бол түүхэн зүй тогтол” хэмээжээ. Дашрамд дурдахад, Калифорнид “Silicon Valley Bank” дампуурсан тухай манай сайт өмнө мэдээлсэн. Дэлгэрэнгүй: АНУ-ын том банк 2-хон өдөрт дампуурав https://www.massnews.mn/a/324
Түүнчлэн Нью-Йоркийн “Signature Bank” ч бас хаагджээ.
Трамп: Дэлхийн III дайны аюулыг ганцхан би л зайлуулж чадна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв17 цаг 4 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай19 цаг 26 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа93 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл