Image description
“Сүүлийн 10 жилд буюу 2012-2021 онд 1733 байгаль хамгаалагч, газар нутгийнхаа төлөө тэмцэгч идэвхтэний амь насыг хөнөөжээ. Алуурчид нь мафи, гэмт бүлэглэлүүд, хөлсний алуурчид, дэлхийн орнуудын Засгийн газрууд" гэж “Global Witness” хэмээх олон улсын, төрийн бус байгууллага мэдэгдлээ. Бразил, Колумб, Филиппин, Мексик, Гондурас улсад хамгийн олон байгаль хамгаалагч амиа алдсан тухай тус байгууллагын шинэ тайланд дурджээКоронавирүсийн Цар тахлын үеэр буюу 2020 онд хамгийн олон аллага бүртгэгдсэн, нийт 277 байгаль хамгаалагчийг цааш харуулсан юм байна. Иймэрхүү аллага голдуу ядуу бөгөөд уугуул иргэд омог аймгаар амьдардаг улс орнуудад их гардаг аж. Дэлхийн хүн амтай харьцуулахад энэ бүлгийнхэн ердөө 5% эзэлдэг боловч амиа алдсан байгаль хамгаалагчдын 39% нь эндээс гаралтай байна. 
"Уул уурхайн олборлолт, ой мод бэлтгэл, агро бизнес зэрэг нь аллагын гол шалтгаан болж байна. Гэхдээ эдгээр тоо бодит байдлаас доогуур байх магадлалтай, иймээс асуудлын жинхэнэ цар хүрээг тусгахгүй байж мэднэ" хэмээн тайлан бэлтгэгчид мэдэгдэв. 2021 онд 200 байгаль хамгаалагч амь үрэгдсэн. Тэдний 8 нь Ардчилсан Конго улсын Вирүнг үндэсний паркийн харуул байв. Одоо тус паркад нефть, байгалийн хий олборлохоор хэсэг бүлэг этгээд шунаж байгаа аж.... 2021 онд Кени улсын экологч, идэвхтэн Жоанна Статчбери гэрийнхээ гадаа буудуулсан бол Колумб улсад жижиг фермерч, байгаль хамгаалагч Анхель Миро Картахенийг хөнөөжээ. Харин 2022 онд Бразил улсын Амазоний хөндийд сэтгүүлч Дом Филлипс (тэрбээр өөрийн нийтлэлээ “Guardian”, “Observer”-т нийтлүүлж байв), бас Бразилийн зэрлэг омгуудыг судлаач Бруно Перейр нар амиа алдлаа. 
“Global Witness” бол 2012 оноос хойш байгаль хамгаалагчид, идэвхтэний талаар, тэдний аллагын тухай жил тутам тайлан нийтэлдэг болсон билээ. Тэгэхэд Камбожийн экологч Чут Ваттыг гэмт хэрэгтнүүд хөнөөсөн, тэрээр “Global Witness”-н ерөнхий захирал Майк Дэвистэй хамтарч хууль бус мод бэлтгэлийн эсрэг тэмцэж байсан юм. “Ватти биднийг "сэрээсэн". Даяаршсан дүр зураг ямархуу байна? Иймэрхүү халдлагын уршиг дагавар юу вэ?. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ?” хэмээн Майк Дэвис тайландаа бичжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа