Image description
Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих намрын ажлыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 02-нд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.
Энэ өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-ын дугуй бургас орчимд Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуус, багш, ажилчид болон БОАЖЯ-ны хамт олон улиас, халиас, шинэс зэрэг 10 төрлийн дөрвөн мянга гаруй мод тарьж байна. 
БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нар намрын мод тарилтын нээлтэд оролцож, Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуустай хамт “Байгаль орчны сайд нарын төгөл”-д мод тарилаа.