Image description
Индонез улсад хөлбөмбөгийн тэмцээний дараа фанатууд зодолдож дараа нь шахцалдаан болсны улмаас олон хүний амь эрсэдлээ. Дорнод Ява мужийн Маланта хотын цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт энэ нутгийн “Арем” ба Сурабай хотын “Персебай” багийн хооронд хөлбөмбөгийн тэмцээн явагджээ. Зочин баг тус тэмцээнд 3:2 харьцаатай ялсан. Гэтэл энэ нь Маланта хотын фанатуудад таалагдсангүй, асар олноороо талбай дээр гүйн гарч ирж зодооныг эхлүүлэв. Фанатууд олон мянгуулаа зодолдож байхад цагдаа нар нар ирж нулимс асгаруулах хий цацаж арай гэж тараажээ. Энэ үеэр олон мянган хүн гарах хаалга дээр бөөгнөрч аймшигтай шахцалдаан түлхэлцээн болж хүмүүс нас барсан хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн дамжууллаа. Цэнгэлдэхийн гадаа ч гэсэн фанатууд зодооноо үргэлжлүүлж улмаар Цагдаагийн болон бусад хэдэн авто машины шатааж 2 цагдаагийн амийг бүрэлгэжээ. 
Одоогоор 
127 хүн амиа алдаж 500 гаруй хүн бэртэж шархадсан гэсэн тоо мэдээлсэн, гэхдээ бүрэн тоо гарч дуусаагүй байгаа тухай эрх баригчид мэдэгдэв. Энэ бол сүүлийн үед манай дэлхий дээр болсон хамгийн том эмгэнэлт явдал гэж ХМХ мэдээлж байна. Индонезийн Хөлбөмбөгийн холбоо “Энэ улирлыг дуустал “Ареме” багийн тэмцээнд орох эрхийг хасч, ойрын бүх тэмцээнийг 7 хоногоор хойшлуулсан” хэмээн мэдээлжээ. 
Ер нь энэ улсад хөлбөмбөгийн тэмцээний үеэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдал дэгдэх нь цөөнгүй. Тэгээд ч "Арема" ба "Персебай" клубууд эртний өрсөлдөгчид. Уг нь зодоон мөргөлдөөн гарахаас сэргийлэн Маланга хотын тэмцээнийг тасалбар худалдаж авахыг “Персебай” багийн фанатуудад хориглосон юм байна. Гэвч энэ хоригийг хэн ч хэрэгжүүлсэнгүй бололтой. Тэр бүү хэл Индонез улсын Аюулгүй байдлын сайд Мохаммед Махфудын мэдээлснээр 38 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд 42 мянган тасалбар заржээ.