Image description
“Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг ардчилсан орны тэргүүн гэдэг нь худал хуурмаг. Түүнийг бие даасан бодлого явуулдаг гэдэг ч худлаа. Зеленскийн ард АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тэргүүтэй Засгийн газар байдаг. Зеленский бол Байдены засаг захиргааны үйлчлүүлэгч, Цагаан ордон л Украиныг удирддаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын улстөрчид л хэлэлцээр хийх замаар энх тайван тогтоохыг хүсдэггүй. Оросын дэглэмийг өөрчлөхийн төлөө дайн хийхийг тэд үргэлж хүсдэг байв, одоо энэ бүр тодорхой боллоо. Киев өмнө нь төвийг сахих тухай зарлахад бэлэн байсан, зөрчил дөнгөж эхэлж байхад Зеленский уг нь Москватай хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Гэвч энэ нь Цагаан ордонд ашиггүй байсан... Киев эцсийн бүлэгт НАТО-д элсэх өргөдлөө өглөө, үүнээс болж дэлхийн дайн дэгдэж болзошгүй. Энэ бол санал бодол бишээ, баримт. НАТО-гийн дүрмийн 5-р зүйлд харилцан бие биеэ хамгаалах тухай заалт үүний баталгаа” хэмээн Америкийн хамгийн алдартай хүмүүсийн нэг, “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсон мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Украин улсыг сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч бус америкчууд удирддаг гэж америкчууд дэлхий дахинд зарлачихлаа. 
Сануулахад, Украины 4 мужид Ард түмний санал хураалт явагдаж Орост нэгдсэний дараа тус орны Ерөнхийлөгч В.Зеленский яаралтай байдлаар НАТО-д элсэх өргөдлөө өгсөн. Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичиг Йенс Столтенберг “Манай цэргийн эвсэл шинэ гишүүнийг элсүүлэхийн тулд бүх 30 гишүүн-орон зөвшөөрсөн байх ёстой.... Бид Украинд тусламж үзүүлсээр байх болно” хэмээн мэдэгдсэн юм. Дашрамд дурдахад, НАТО-гийн дүрэмд зааснаар шинээр элсч буй орон өөр ямар нэг улстай газар нутгийн маргаагүй байх ёстой. Иймээс Оростой газар нутгийн маргаантай Украин улс энэ цэргийн эвсэлд элсэх магадлал тун бага. 
Орчуулсан #МЦогзолмаа