Японы парламент 72 жилийн түүхэндээ анх удаа нэгэн депутатын бүрэн эрхийг цуцалж хөөн явуулсан тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. Дээд танхимын депутат Ёсикадзу Хигаситани сонгогдсоноос хойш нэг ч удаа хурал чуулганд суугаагүй аж. Гэсэн хэрнээ мань эр цалин гэж 19 сая иен (140 мянган доллар) авчээ. Түүнийг парламентаас хөөхийн төлөө 235 хүн санал өгч, 1 нь эсэргүүцэв. Хигаситани парламентын хуралд суугаагүйнхээ төлөө уучлал гуйсан бичлэг илгээсэн ч парламентын Дээд танхим хүлээн авсангүй, заавал биечлэн ирэхийг шаарджээ.
Ёсикадзу Хигаситани бол цөөхөн гишүүнтэй “Сэйдзика дзёси 48 то” (Эмэгтэй улстөрчдийн нам 48) намаас 2022 онд парламентад сонгогджээ, тус намыг өмнө нь “NHK” гэж нэрлэдэг байв. Намын гол зорилго нь Японы том телевиз, радионы төлбөрийг албан журмаар авахыг эсэргүүцэх. Түүнээс гадна Хигаситани бол алдартай YouTube-блогч, нууц нэр нь GaaSyy. Хигаситани өөрөө Дубайд амьдардаг, ба Японд ирэхээс зайлсхийдэг. Яагаад гэвэл луйврын хэргээр шоронд орж магадгүй. Тэрбээр алдарт “BTS” K-POP групптэй уулзуулж өгнө гэж япончуудад амлаж их мөнгө аваад өөрөө идчихсэн юм байна. Японы Цагдаагийн газар түүнчлэн экс депутат Хигаситанийг цуу яриа тараасан, мөнгө шантаажилсан хэргээр өмнө нь дуудсан ч ирээгүй, тиймээс 2023 оны 1-р сард түүний гэрт нэгжлэг хийжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Хуралд суудаггүй Японы депутатыг парламентаас хөөжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус5 цаг 34 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой17 цаг 15 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв20 цаг 24 мин
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлааӨчигдөр 13 цаг 37 мин
-
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас баравӨчигдөр 10 цаг 48 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа53 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ53 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан48 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл