Image description

2020 оны орон нутгийн ээлжит сонгууль түүхэнд хамгийн шившигтэй сонгууль хэмээн бичигдэж үлдэх нөхцөл нэгэнт бүрджээ. Учир нь улс төрчдийн хүү, хүргэнүүдээс эхлээд туслах, зөвлөх нэртэй цүнх баригчид энэ удаагийн сонгуульд олноороо нэр дэвшиж байгаа нь төрийн сонгуулийг гажуудуулахад хүрлээ.

Уг нь орон нутгийн сонгууль бол аймаг, хот, дүүрэг, сум буюу засаг захиргааны үндсэн нэгжийг удирдах боловсон хүчнийг тодорхойлдог чухал сонгууль. Гэтэл ийм чухал сонгуульд нэр дэвших эрхийг мэдлэг боловсрол, авьяас чадвараар бус, хэн нэгэн даргад үнэнч зүтгэж байж олж авч байгаа нь өнөөгийн Монголын эмгэнэл гэлтэй.Гэхдээ яах вэ. Эрх баригч нам цүнх баригчдыг давуулах хүртлээ босгоо намсгадаг юм байж. Тэгвэл тэднийг Монгол төрийн босгоор давуулахгүй байх эрх нь сонгогчдын гарт бий. Намын “намссан” босгыг даргын татаасаар давсан цүнх баригчдын дунд өнөө цагийн цүнх баригчдын шинж төрхийг төгс бүрдүүлсэн этгээдүүд бас байна. МАН-аас Нийслэлийн ИТХ-д Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж буй З.Төмөртөөмөө гэгч тэдний өнгөнд лавтайяа орох этгээд байна.

Өнөө цагийн улс төрчид “зөвлөх” гэдэг өндөр ач холбогдолтой албаны утгыг алдагдуулж өөртөө үнэнч, хар бор ажлыг нь яв цав хийж гүйцэтгэдэг хүмүүсээ зөвлөхөөр томилдог болоод удаж байна. Ийм улс төрчдийн нэг нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрээр СУИС төгссөн З.Төмөртөөмөөг эхлээд Халдашгүй байдлын, дараа нь Улс төрийн, эдүгээ Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө ажиллуулж буй. Үнэндээ АНУ-д боловсрол эзэмшсэн, улс төрийн тогоонд олон жил чанагдсан Г.Занданшатарт З.Төмөртөөмөө мэт нь зөвлөнө гэж юу байх вэ. Зөвлөснийг нь сайн гүйцэтгэдэг гэвэл онох биз. Улс төрч хүнд мэдээж үнэнч, найдвартай туслагч хэрэгтэй. Харин тийм хүмүүсээ Монгол төрийн босгоор алхуулна гэвэл ёстой “Битгий горьд” л гэж хэлье.   Цүнх баригчид ямар нэгэн нэг албан тушаалд очсоныхоо дараа тухайн салбар чиглэлээр суралцсан байдаг нь түгээмэл. Жишээ нь, 2018-2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан  З.Төмөртөөмөө одоо МУИС-ын Хуулийн ангид суралцаж байна. 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн парламентын даргаар дахин томилогдсон Г.Занданшатар З.Төмөртөөмөөг Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө томилсон. Тэрээр цаашид хуулийн сургуулиа эчнээгээр дүүргэснийхээ дараа энэ чиглэлээр сурах биз.

Цүнх баригчийн бас нэг шинж нь худал ярих. Тэрээр ikon.mn цахим сайтад төлбөртэй  ярилцлага байршуулахдаа нэг бус залжээ. Жишээ нь “Дарга нарын арын албанд ажилладаг гэхээр хүмүүс “Цүнх баригч” гэж буруу ойлгодог. Бид бодлого боловсруулахад оролцдог буюу гал тогооны ажилтай зууралддаг хүмүүс шүү дээ” гэжээ. Үнэндээ бол эзэмшсэн мэргэжил боловсрол, зөвлөх хийхдээ хариуцсан салбарынх нь зөрүүнээс нь харахад яавч бодлого боловсруулах хэмжээний хүн биш.Харин түүний хэлсэн “Арын алба” гэдэгт Г.Занданшатарын нэгэн зочид буудлын асуудал багтдаг бөгөөд түүнийг З.Төмөртөөмөө хариуцдаг гэх яриа байдаг. УИХ-ын дарга хүн Зочид буудалтай байж болохгүй гэдэг утгаараа зөвлөхдөө хариуцуулсан болов уу. Мөн томоохонд тооцогдохуйц нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцааг З.Төмөртөөмөө Г.Занданшатарын өмнөөс “Өндөр Буянт холдинг”-ийн захирал Н.Төмөрхүү гэх эрхэмтэй хувааж эзэмшдэг гэх. Мөн л УИХ-ын дарга хүн хувьдаа ямар нэгэн хэвлэлтэй гэдэг хов живэнд ороолцолдож болохгүй учраас З.Төмөртөөмөө түүний өмнөөс ийнхүү хувь эзэмшдэг нь тодорхой. З.Төмөртөөмөөгийн хариуцдаг арын албанд бас эрхэм даргын эхнэрт нь ойр зуур зарагдах ажлууд бас багтдаг бололтой.Тэрээр өөрийгөө “Сүүлийн дөрвөн жилд УИХ-ын гишүүний зөвлөхөөс УИХ-ын даргын зөвлөх хүртэл дэвшиж ажилласан...”гэжээ. Үнэндээ бол Г.Занданшатар албан тушаалын шатаар дээш алхсан нь З.Төмөртөөмөөд тэгж санагдсан хэрэг.

Цүнх баригч хэзээ ч цүнх баригч л байдаг. З.Төмөртөөмөө НИТХ-ын гишүүнээр сонгогдсон ч Г.Занданшатарын хүн хэвээрээ үлдэж, захиа даалгаврыг нь гүйцэтгэх нь тодорхой. “Хүчит шонхор” захыг сайн мэддэгээ Чингэлтэй дүүргийг сайн мэддэг мэтээр эндүүрсэн /ikon.mn цахим хуудаст өгсөн ярилцлага/, даргынхаа “цүнхийг барьж” гүйсний шанд нийслэлийг удирдана гэж эндүүрч яваа түүний энэхүү том эндүүрлийг нь Чингэлтэйчүүд залруулж өгөх буй за.

ЭХ СУРВАЛЖ: NEWST.MN