Орос, Хятадын худалдааны эргэлт 116% өссөн тухай Хятад гүрний тэргүүн Ши Жинь Пин мэдэгдлээ. “2022 оны эцсийн үр дүнгээс үзэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийн үзүүлэлтүүд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 116%-иар өндөр байна. 2 орны хамтын хүчээр 2022 онд бараа эргэлт дээд хэмжээнд хүрч 190 тэрбум доллар болжээ. Түүнчлэн 2 орны харилцан бие биедээ оруулж буй хөрөнгийн хэмжээ өсч байгаа. Эрчим хүч, сансар, тээвэр зэрэг салбарт стратегийн ач холбогдолтой томоохон төслүүд хэрэгжиж байна” хэмээн Хятадын тэргүүлэгч Си Жинь Пин “РИА Новости” агентлаг, "Орос сонин"-д зориулан бичсэн нийтлэлдээ дурджээ. Тэрбээр ““Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэгчээр коронавирүсийн эсрэг тэмцлийн үеэр Орос ба Хятадын ард түмнүүд харилцан бие биедээ тусалж материаллаг болон ёс суртахууны дэмжлэг үзүүлж байлаа" хэмээн онцлон тэмдэглэв.
Манай урд хөршийн тэргүүн Ши Жинь Пин 3 сарын 20-22-нд хойд хөршийн Ерөнхийлөгч Путины урилгаар Орост айлчилна. Энэ талаар Си дарга "Орос гүрэнд хийх айлчлалын маань гол зорилго бол найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвныг улам бэхжүүлэхэд оршино.... 2 орны харилцааны шинэ хэтийн төлөвийг нээж шинэ шинэ төлөвлөгөөг хамтарч гаргахад бид бэлэн... Ер нь Орост айлчилсан миний айлчлал бүр дандаа өндөр үр дүнтэй байдаг" хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын "Жэньминь Жибао" сонинд зориулж "Орос ба Хятад: Ирээдүйд чиглэсэн түншлэл" нийтлэл бичжээ. Путин өмнө нь “Орос, Хятадын өнөөгийн харилцаа нь Хүйтэн дайны үеийн цэрэг-улстөрийн холбоог ч давж гарлаа.... Манай 2 орны харилцаа бол бүс нутгийн төдийгүй даян дэлхийн тогтвортой байдлын тулгын чулуу юм” хэмээсэн юм.
Түүвэрлэж орчуулав, #МЦогзолмаа
Си дарга: Ядрах цагт нөхрийн чанар танигдана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Дэлхийн хамгийн бохир хот -Ханой5 цаг 0 мин
-
19-нөөс 22-нд ихэнх нутгаар дулаарна11 цаг 45 мин
-
Путин: Навальныйг солилцох хэлэлцээр явагдаж байсанӨчигдөр 09 цаг 51 мин
-
Путин 87,2%-иар ялалт байгууллааӨчигдөр 08 цаг 20 мин
-
Нигер улс АНУ-ыг хөөвӨчигдөр 07 цаг 23 мин
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуунӨчигдөр 07 цаг 17 мин
-
Европ даяар хоргодох газар барьж эхлэв2024-03-15
-
Англид мутант вирүс өргөн тархаж байна2024-03-15
-
Путин & вампирууд2024-03-14
-
III Ким шинэ танкаа биечлэн шалгалаа2024-03-14
-
“TikTok”-г Америкт хориглов2024-03-14
-
Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар цас орно2024-03-14
-
Путин 87,2%-иар ялалт байгууллаа81 үзсэн
-
III Ким шинэ танкаа биечлэн шалгалаа64 үзсэн
-
Нигер улс АНУ-ыг хөөв64 үзсэн
-
“TikTok”-г Америкт хориглов62 үзсэн
-
УБ-т шөнөдөө -10 градус, өдөртөө +3 градус0 сэтгэгдэл
-
54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ0 сэтгэгдэл
-
Швед: Дайнд бэлдэж консервоо нөөцөл, бас радио0 сэтгэгдэл
-
Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар цас орно0 сэтгэгдэл
-
“TikTok”-г Америкт хориглов0 сэтгэгдэл
-
III Ким шинэ танкаа биечлэн шалгалаа0 сэтгэгдэл
-
Путин & вампирууд0 сэтгэгдэл
-
Англид мутант вирүс өргөн тархаж байна0 сэтгэгдэл
-
Европ даяар хоргодох газар барьж эхлэв0 сэтгэгдэл