Image description
“Ливерпуль” хөлбөмбөгийн клубыг арабууд худалдаж авах гэж байгаа тухай “Mirror” мэдээллээ. Дубайн хөрөнгө оруулагчид буюу “Dubai Holding”-ийн салбар “Dubai International Capital” 4,9 тэрбум еврогоор “Ливерпуль” клубыг авах санал хүргүүлжээ. Арабын энэ компани бүр 2007 онд “Ливерпуль” клубыг худалдаж авахыг хүсч буйгаа мэдэгдсэн, тэр үед мөнгөний хэмжээ 300 сая гаруй евро гэж яригдаж байсан юм. “Ливерпуль” клубын эзэн, “Fenway Sports Group”-н тэргүүн, АНУ-ын иргэн Жон Генри өмнө нь хөлбөмбөгийн клубээ 4,6 тэрбум еврогоор зарахад бэлэн гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр 2010 онд “Ливерпуль” клубыг худалдаж авсан юм. Түүний эзэмшилд очсоны дараа тус клуб 2019 онд Аваргуудын Лиг, мөн онд УЕФА-н Супер цом, 2020 онд Тэргүүн Лиг, харин 2022 онд Английн Цом, Английн Супер цом, Английн Лигийн цом зэрэг шагналыг хүртсэн билээ.