Image description
“FIFA”-н Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 сарын 20-ноос 12 сарын 18 хүртэл Катар улсад явагдана. Тус улс энэ үеэр жуулчны виза олгохоо больж зөвхөн тусгай визатай, ДАШТ-ий тасалбар худалдаж авсан хөлбөмбөгийн фанатуудыг чөлөөтэй нэвтрүүлэхээ өмнө нь зарласан билээ. Харин одоо Катарын Засгийн газар хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд зориулан хууль дүрмээ хялбаршуулсан тухай мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, тэмцээн үзэх тасалбар худалдаж аваагүй хүмүүсийг хүртэл 12 сарын 2-ноос ч нутагтаа нэвтрүүлэх аж. Тиймээс ДАШТ-ий тасалбаргүй хөгжөөн дэмжигчид энэ улсад 12 сарын 3-наас эхлэх Плей оффын цуврал тэмцээнийг үзэх боломжтой. Үүний зэрэгцээ гадаадын бүх иргэн заавал “Hayya” карт худалдаж авах ёстой гэж Катарын эрх баригчид мэдэгдлээ. “Hayya Card”-тай фанатуудад өөртэйгээ цуг тасалбаргүй 3 хүнийг авч ирэхийг зөвшөөрсөн юм байна. Түүнчлэн тасалбаргүй хөгжөөн дэмжигчдэд насны хязгаар тогтоогоогүй. Дээрх хөнгөлөлтийг эдлэхийн тулд 500 катар риалын хураамж төлөх ёстой, гэхдээ 12 нас хүрээгүй хүүхдүүдийг энэ төлбөрөөс чөлөөлжээ.