Хятад гүрний тэргүүн Ши Жинь Пин 2023 оны 3 сарын 20-22-нд Орост төрийн айлчлал хийж байна. Даваа гарагт Хятадын тэргүүлэгч Ши Жинь Пин ба Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар албан бусаар уулзаж бараг 4,5 цагийн турш ярилцлаа. Тэд мягмар гарагт бүрэн бүрэлдэхүүнтэй дахин уулзалдаж хэлэлцээр хийх юм байна.
Ерөнхийлөгч В.Путин “Хүндэт, ноён тэргүүлэгч ээ! Эрхэм анд минь Орост, Москвад тавтай морилно уу. Хятад орны тэргүүнээр дахин сонгогдсон явдалд биечлэн баяр хүргэх боломж олдсонд баяртай байна.... Сүүлийн жилүүдэд Хятад асар үсрэнгүй хөгжиж байгаа. Даян дэлхий үүнийг ихэд сонирхож байна, бид бүр жаахан атаархдаг шүү. Хятад өөрийн эдийн засгаа хөгжүүлэх, төр засгаа бэхжүүлэх үр ашигтай систем бүтээсэн, энэ нь дэлхийн олон орноос ч илүү үр дүнтэй байна. Зах зээлийн механизмыг улстөрийн чиглэлтэй амжилттай хослуулж яваа.... Яг 10 жилийн өмнө бид анх энд уулзсан. Энэ хугацаанд манай 2 орны харилцаа маш их хөгжлөө, худалдааны эргэлт 87 тэрбум доллар байснаа одоо 185 тэрбум долларт хүрчээ. Та болон хятад андууд маань 2 орны харилцаанд маш их анхаардаг, олон улсын тулгамдсан ихэнх асуудалд шударга, хэрсүү байр сууринаас ханддаг.... Украины хямралыг зохицуулах таны саналыг бид анхааралтай судаллаа. Та бид маргааш мэдээж энэ асуудлыг авч хэлэлцэх болно.... Өнөө орой найрсаг нөхөрсөг, албан бус байдалд бид бүхний сонирхсон асуудлаар тайван тухтай ярилцахаар хүрэлцэн ирсэнд талархлаа...” хэмээжээ.
Үүний хариуд Хятадын тэргүүн Ши дарга "Хүндэт Ерөнхийлөгч Путин, би таныг үргэлж эрхэм анд найзаа гэдэг. Таны урилгаар Орост дахин төрийн айлчлал хийх үнэхээр таатай байна. Би Хятадын тэргүүлэгчээр дахин сонгогдсоны дараа гадаадын анхны айлчлал хийх улсаар чухам Орос орныг сонгосон.... 10 жилийн өмнө би анх удаа сонгогдоод анхны айлчлал хийхээр бас л Оросыг сонгосон билээ. Хятадын тал 2 орны харилцаанд маш их анхаарал хандуулдаг, үүнд түүхэн логик бий. Яагаад гэвэл, бид бол томоохон хөрш орнууд. Та бид бол стратегийн иж бүрэн түнш улсууд.... Ирэх онд танай улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдана... Таны хүчирхэг удирдлагын ачаар Орос гүрэн сүүлийн жилүүдэд том амжилтад хүрч хөгжин цэцэглэж байна. Оросын ард түмэн таны сайн сайхан эхлэлийг хүчтэй дэмжсээр байна гэдэгт би итгэлтэй байгаа... Манай 2 орны урагшлан хөгжих зорилго тэмүүлэл ижил төстэй.... Бид нягт хамтран ажилласнаар эдгээр зорилгодоо хүрч чадна гэдэгт би итгэл дүүрэн яваа.... Хятад –Оросын стратегийн хамтын ажиллагааны дүнд олон улсын талбарт бид, нэг талаас даян дэлхийд шударга ёс, тэгш эрхийг тогтоох зорилгодоо хүрэх ёстой. Нөгөө талаас авч үзвэл энэ үеэр манай 2 орны цаашдын хөгжил цэцэглэлтийг хангахыг чармайх болно..." гэж мэдэгдэв.
Орчуулсан #МЦогзолмаа
Орос ба Хятадын тэргүүнүүд уулзаж 4,5 цаг ярьжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ22 цаг 5 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл