Image description

Америк улсын Виржини мужид орших Чесапик хотын “Walmart” дэлгүүрт 11 сарын 23-нд буудалцаан болж 10 гаруй хүн амь үрэгдэж олон хүн шархадсан тухай “WAVY-TV” орон нутгийн телевиз мэдээллээ. “Түргэн тусламжийн 40 гаруй машин дэлгүүрийн гадаа ирсэн... Зарим мэдээллээс үзэхэд дэлгүүрийн менежер анх гал нээжээ. Энэ тухай Walmart дэлгүүрийн ажилтан Кевин Харпер бидэнд мэдээлсэн” гэж “The Daily Beast” дамжууллаа. “Буудлагыг эхлүүлсэн хүн өөрөө амиа алдсан байна, тэр амиа хорлосон эсвэл буудуулсан эсэхийг тодруулж байгаа. Цагдаагийн ажилтнууд гал нээгээгүй байсан юм. Тэр ганцаараа байсан бололтой. Буудалцаан дэлгүүр дотор болсон ч гадаа нь амь алдсан хүний цогцос байгааг илрүүллээ” гэж Хотын Цагдаагийн газрын төлөөлөгч Лео Косински ярилаа. Виржини мужийн сенаторч Луиза Лукас “Манай оронд галт зэвсэг ашиглан маш олон хүний амийг хөнөөж байна. Хүчирхийллийн энэ тахлыг таслан зогсоох шийдвэрийг олохоос нааш би тайвшрахгүй” гэж мэдэгдэв.