Image description

Хэдхэн сарын өмнө Энэтхэгийн зөнч Абигья Ананд хүү дэлхий ертөнцийг гайхшируулсан билээ. Энэ хүү коронавирусийн цар тахлыг урьдчилан хэлж байсан бол өдгөө 2020.12.21-ний 21:21 цагт Бархасбадь, Санчир гарагийн хооронд тэмцэл болж, дэлхийн хүн ам энэ тэмцлийг хожуухан мэдэрнэ гэжээ. Яг ийм мэдэгдлийг зөнч Ванга хүртэл хэлж байсан юм. Тэрбээр “5-н хоёртын өдөр” ирж, хүн бүр өөрийгөө толинд тусгасан мэт харна гээд энэ өдрийн “Толин өдөр” гэж нэрлэж байлаа. Энэтхэг хүүгийн зөгнөлөөр бол энэ өдөр арванхоёрдугаар сарын 21-нээс хойш буюу Вангагийн хэлснээр 2020.12.22-ны таван хоёр давхацсан өдөр тохиох нь ээ.Түүнчлэн Ванга сүүлчийн нэгэн ярилцлагадаа “ямар нэгэн хүнд зүйл дэлхийг мөргөж, энэ мөргөлдөөнөөс болоод дэлхийг хамарсан үер ус нүүрлэнэ гэсэн. Энд тэндгүй ус болж, хүн болгон өөрийнхөө толины тусгалыг уснаас харна” гэжээ.

Цар тахлыг зөгнөсөн энэтхэг хүү дахин нэг зүйл зөгнөжээ Абигья Анандын хэлсэн өлсгөлөн нь фермерүүд хамгийн ихээр алдагдалд орж, тариалангаа усанд автуулж болзошгүйтэй холбоотой байж мэднэ. Ананд хүү энэ гамшигт өртөөгүй улс орнууд бусдадаа туслахаас өөр аргагүй гэжээ. Түүнчлэн өмнө нь үнэ цэнтэй байсан бүхэн үнэ цэнгүй болж, хүн бүр энэ тухай бодож эхлэх тул хэрэггүй зарлагаасаа зайлсхийхийг зөвлөжээ. Энэтхэг хүү юуг ч өөрчилж болохгүй гэж үзэж байна. Харин болсон бүгдэд хандах хандлагаа өөрчилж болно.Аль болох ёс суртахууны хувьд бэлтгэлтэй байж, материаллаг баялгийн хойноос хөөцөлдөхгүй байх хэрэгтэй гэжээ. Үүний хооронд өөрийгөө гэгээрүүлж, гэр бүлтэйгээ аль болох их цагийг өнгөрөө гэж зөвлөж байна. Энэ өвөл бид дахин коронавирус идэвхжихтэй тулгарах болно. Дэлхий ертөнц бидэнд түр амсхийх цаг гаргасан. Гэхдээ одоо дахин шинэ, илүү хүчтэй цохилт хүлээж байна гэж Ананд хэлжээ. Түүнчлэн вирус мутацлагдаж, өвчний давалгаа улам хүндрэхийг анхааруулжээ.

Эх сурвалж: updown.mn