Төрийн албыг үр дүнтэй зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгын хүрээнд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж, КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн орлогч И Кансан, Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ болон бусад албаны хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байх юм.
БНСУ нь төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын Инсайз индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байр эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Тиймээс Монгол Улс төрийн албаны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд тус улсын туршлага, хэрэгжүүлж буй ажлуудаас суралцах нь үр дүнтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов.
Төслийн ерөнхий менежер Пак Кюнг Бэ уг төслийн эцсийн гол үр дүнг Монгол Улсын төрийн алба иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлдэг болох юм гэдгийг тодотголоо. Төрийн албыг чадавхжуулах уг төсөл 2025 он хүртэл хэрэгжинэ. Зөвлөх компанийн зүгээс албан хаагчдад сургалт явуулах, сурах бичгүүдээр хангах, зөвлөх үйлчилгээ өгөх, БНСУ-д туршлага судлуулах гэх мэт ажлуудыг төлөвлөжээ. Уг төслийн үр дүнг нийт төрийн 69181 албан хаагч ашиглана гэсэн тооцоо байна. Төсөл амжилттай хэрэгжиж чадсанаар төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ илүү бодитоор гарч, зохих сайжруулалт хийгдэж чадна гэж үзэж буйгаа албаныхан илэрхийллээ.
Төслийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ19 цаг 25 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл