Арабын Нэгдсэн Эмир улсын Дубай 2030 он гэхэд гадаадын аялагч жуулчдын тоог 40 саяд хүргэж энэ салбараас үндэсний эдийн засагт оруулах хувь нэмрийг 400 тэрбум дирхам буюу 123 тэрбум ам.доллар болгох төлөвлөгөөгөө танилцууллаа. АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум энэ мэдэгдлийг “Arabian Travel Market 2023” олон улсын жуулчлалын үзэсгэлэн дээр хүрэлцэн ирэхдээ хийжээ. “Аялал жуулчлалын салбар маань Цар тахлын дараа сэргэлээ. 2022 онд Дубайд ирсэн жуулчдын зарцуулсан мөнгө 70% нэмэгдэж 121 тэрбум дирхам (33 тэрбум ам.доллар) болжээ. Энэ үзүүлэлтээр манай Дубай бүс нутагтаа тэргүүлж байна. Бид жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанараа дээшлүүлж улмаар АНЭУ-ын дэлхийн бизнес, жуулчлалын хамгийн шилдэг хот болгох зорилт тавьсан. Аялал жуулчлалын салбар бол орон нутгийн эдийн засгийн гол баганы нэг бөгөөд ойрын 10 жилд эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр байх юм. Аялал жуулчлал бол нилээд их хэмжээний хөрөнгө оруулалт авч ирдэг, Дубайн хувьд эдийн засгийн онцгой үнэ цэнэтэй. Дубайн Засгийн газар нь өндөр стандартын чанарыг дэмжихийн тулд салбарын тэргүүлэгч тоглогчидтай идэвхтэй хамтран ажилладаг” хэмээн АНЭУ-ын Ерөнхий сайд Мухаммед бен Рашид Аль Мактум хэллээ.
Харин Абу-Дабийн Аялал жуулчлалын яам 2023 оныг дуустал нийслэлд 24 сая жуулчныг аялуулна хэмээн өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн. Сонирхуулахад, 2022 онд 18 сая жуулчин энд ирж зочид буудлуудын дүүргэлт дунджаар 70% байв. Ялангуяа Энэтхэг, Саудын Араб, Англи, АНУ зэрэг орноос хамгийн олон жуулчин АНЭУ-ын нийслэлд иржээ. АНЭУ түүнчлэн аливаа нэгэн үйл явдалд зориулсан жуулчлалыг ихэд дэмждэг, тухайлбал “Guns N' Roses”, “Backstreet Boys”зэрэг алдартай хамтлагуудын тоглолт, “Формула 1”-н Гран при тэмцээн, “NBA” ба “UFC” зэрэг спортын арга хэмжээ.
#МЦогзолмаа орчуулав
Дубай 2030 онд 40 сая жуулчин хүлээн авна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав16 цаг 1 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА17 цаг 7 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус22 цаг 16 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл