Image description

Домогт боксчин асан Майк Тайсонд нэг сай долларыг амалсан байна. Тодруулбал Австралийн промоутер Брайан Аматруда мэргэжлийн боксын домог Майк Тайсоныг рингэнд эргэн ирвэл нэг сая ам.доллар өгөхөд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. Түүний болзошгүй өрсөлдөгчөөр Шинэ Зеландын рагбийн Сонни Билл Уильямс, Австралийн рагбичин Пол Галлен, Австралийн хөлбөмбөгч Бэрри Холл нарыг нэрлэж байна. Брайан Аматруда Daily Mail-д ярилцлага өгөхдөө “Тайсон 52 настай ч боксын ертөнцийн нөлөө бүхий эрхэм хэвээр байгаа. Барри Холл, Пол Галлен, Сонни Билл Уильямс нарын хэн нь ч түүнтэй гар зөрүүлэхэд бэлэн байгаа юм. Би 10 мянган хүний багтаамжтай "Мельбурн Арена”-д зохион байгуулж чадна. Эсвэл 30 мянган үзэгчтэйгээр “Принс Парк”-д ч хийж болно. Ямар ч гэсэн Майк Тайсоны төлөөлөгчтэй холбогдож, нэг сая ам.доллар санал болгосон” гэж хэлсэн байна.