“Эстон улс эдийн засгийн хүндрэлийн улмаас цаасан хэлбэрээр гаргадаг сонины тоог бууруулж хэмнэлт хийхээр шийдэв. Цаашид даваа гараг бүр манай орон даяар нэг ч сонин эстон хэл дээр гарахгүй” гэж “ERR” мэдээллээ. “Яам газраас өгсөн захирамжийн дагуу, мөн шуудангийн үнэлгээ нэмэгдсэн учраас бид даваа гарагт сониноо гаргахгүй гэж шийдсэн” хэмээн “Eesti Paevaleht” сонины ерөнхий редактор Урмо Соонвальд мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Эстоны төрийн өмчит “Omniva” шуудангийн байгууллага 2022 оны сүүлээр үнэ тарифаа огцом нэмжээ. “Ohtuleht”, “Postimees” зэрэг сонины редакц 2022 оны сүүлээр даваа гарагт хэвлэгдэхгүй тухайгаа мэдэгдсэн бол “Aripaev” сонин цаасан хэлбэрээс татгалзаж бүрэн цахим болсон аж. “Delfi Meedia” концерний тэргүүн, сонины эзэн Арго Виркебау “Үнийн өсөлтийн уршиг дагаврыг тооцоолж арга хэмжээ авах цаг, боломж уг нь Засгийн газарт байсан. Гэвч тэд юу ч хийсэнгүй... Ингээд “Ohtuleht”, “Postimees”, “Eesti Paevaleht” зэрэг сонинуудын 650 мянга орчим захиалагч даваа гарагийг сонингүй өнгөрөөдөг боллоо” гэж хэлэв.
Сонирхуулахад, Финлянд улс ч гэсэн цаасан хэлбэрийн сониноо эрс бууруулжээ. Медиа холбооны гүйцэтгэх захирал Юкка Холмберг “Финлянд улс ойрын хугацаанд цаасан сонин гаргахаа болихоор төлөвлөсөн. Яагаад гэвэл, Орос улс модны нийлүүлэлтээ зогсоосон тул манайд цаасны хомсдол үүслээ” хэмээн ярьсан юм.
Финлянд, Эстон сонин гаргахаа багасгаж хэмнэж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
"WADA"-н тэргүүний ярилцлага дуулиан тарилаа1 цаг 24 мин
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус11 цаг 27 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой23 цаг 8 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэвӨчигдөр 17 цаг 48 мин
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлааӨчигдөр 13 цаг 37 мин
-
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас баравӨчигдөр 10 цаг 48 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа56 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ55 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа0 сэтгэгдэл
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ0 сэтгэгдэл
-
Хуулийн төслийг хэлэлцлээ0 сэтгэгдэл