“Америк одоо Украины дайныг царцаахыг хүсч байна, улмаар энэ дайн дажныг олон жил, бүр хэдэн арван жилээр үргэлжлүүлж яг Солонгосын хойг шиг нөхцөл байдал бий болгохоор төлөвлөж байна.... Украины дайн Оросын хувьд 2 дахь Афганистан болж хувирна гэж Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа их найдаж байна. Солонгосын иргэний дайн 1950 онд эхэлж эцсийн дүнд нь энэ орон задарч улмаар Өмнөд ба Хойд гэсэн 2 улс үүссэн. Солонгосчууд уг нь 1953 онд Гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан, гэвч одоо хүртэл дайн дууссан гэрээ байгуулаагүй.... Гэхдээ АНУ аргагүйн эрхэнд Украиныг “солонгос загвар” болгож хувиргах гэж байгаа юм биш, энэ зүгээр л тэдний хүсч буй хэлбэр. Вашингтон анхнаасаа л энэ дайныг дуусгахыг хүсээгүй. Чухам Вашингтон л Лондонтой хамтарч өдөөн хатгалга хийсний дүнд Киев, Москва 2-ын хэлэлцээрийн ширээний ард суух оролдлого бүрийг бүтэлгүйтүүлж ирсэн.... АНУ бас Хятадын гаргасан санаачилгыг үл тоомсорлодог.... Америкчууд түүнчлэн Киевт улам бүр хүчирхэг зэр зэвсэг, байлдааны техникүүдийг нийлүүлсээр байгаа, тухайлбал “F 16” сөнөөгч онгоцууд. Энэ бүхнээс дүгнэхэд, АНУ үнэндээ ОХУ-тай удаашруулсан дам дайн хийж байна, улмаар тэд Украины дайныг Оросын хувьд 2 дахь Афганистан болгож хувиргахаар төлөвлөжээ. Украин өөрийн алдсан газар нутгаа дайн байлдааны замаар хэзээ ч буцаан авч чадахгүй хэмээн АНУ үздэг. Иймээс энэ дайныг асар олон жилээр үргэлжлүүлбэл Орос орон суларч доройтон улмаар Путин цагаан туг өргөхөд хүрнэ гэж Америк тооцоолж байна” хэмээн Турк улсын “Yeni Safak” сонин бичжээ.
#МЦогзолмаа орчуулав
Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус1 цаг 40 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой13 цаг 21 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв16 цаг 30 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Хуулийн төслийг хэлэлцлээ53 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан47 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл