Image description
Энэ сарын 5-нд ДЭМБ уриалахдаа: олон орон чухал бүлгийн хүмүүсийг вакцинжуулж дууссаны дараа шинэ коронавирусын вакцинг хамтдаа хуваалцаж, уг вакцинг үйлдвэрлэгч бизнесмэнүүд үйлдвэрийн цар хүрээгээ ихээр өргөтгөх ёстой гэж уриалжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ: бүх дэлхийн хэмжээнд шинэ коронавирусын вакцинг шударга бусаар хуваарлахад хүрвэл, ноцтой нөлөө авчрах болно. Хэдийгээр өнөө бүх дэлхийн вакцинжуулалтын хэмжээ нэгэнт халдварласан хүний тооноос давсан боловч бүх дэлхийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний 60% орчмыг эзэлдэг 10 орон вакцинжуулалтын 3\4 хувийг эзлэв, харин 2 тэрбум 500 сая хүн амтай 130 орчим оронд шинэ коронавирусын ганц тун вакцин ч тариагүй байсаар гэжээ.
Тедрос үзэхдээ: бүх засгийн газар цөм ард түмнийг хамгаалах үүрэгтэй юм, гэвч вакцин олж авсан орнууд зөвхөн эмч сувилагч болон өндөр настнуудад вакцин тариад байна, тус орны бусад хүн амыг хамгаалах хамгийн шилдэг арга бол вакцинг хамтдаа хуваалцаж, бусад орон ч ингэж хийхэд туслах явдал юм. Учир нь дэлхийн олон газрын хамгийн их эрсдэлтэй бүлэг хүмүүсийг вакцинжуулахад зарцуулах цаг хугацаа улам урт болбол, шинэ коронавирус хувьсан өөрчлөгдөх болон “вакцингаас зайласхийх” боломжтой болно гэжээ.
Тедрос уриалахдаа: шинэ коронавирусын вакцин үйлдвэрлэгч бизнесмэнүүд үйлдвэрийн цар хүрээгээ ихээр өргөтгөж, олон нийтийн их хэмжээний хөрөнгө мөнгийг олж авсны дараа өөрийн мэдээлэл болон технологио хуваалцаж, бүх дэлхийгээрээ вакцинг шударгаар олж авахыг баталгаажуулах ёстой гэжээ.