Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн орныг “BRICS”-т (Brazil, Russia, India, China, South Africa) элсүүлэхийг хүсч буйгаа илэрхийллээ. “BRICS бол хүчирхэг 5 орноос бүрдсэн нэгдэл бөгөөд “өөр ертөнц”-ийг хүсч энх тайван, хамтын ажиллагааг эрж хайж буй улс орнуудын хувьд том соронзон. Манай улс түүнд элсч шинэ эвслийг барьж босголцон даяаршсан улстөрд оролцох хэрэгтэй гэж би үздэг. “BRICS” нь Өмнөд Америк эвлэлдэн нэгдэхэд тус болж чадна.... 30 гаруй орон “BRICS”-т элсэхийг хүсч байгаа талаар би уншсаан" хэмээн Венесуэлийн тэргүүн Николас Мадуро хэлжээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай уулзсаны дараа хийжээ. Харин Бразил улсын Ерөнхийлөгч Луис Силва энэ талаар ярихдаа “Би хувьдаа Венесуэлийг манай BRICS-т элсүүлэхийг дэмжиж байна. Дэлхийн олон орон манай энэ нэгдэлд элсэхийг хүсч санал тавьсан. Бид албан ёсны өргөдөл ирсний дараа асуудлыг авч хэлэлцэнэ. Манай орнууд нэгдмэл нэг валюттай болж америк доллараас хамаарахаа болиосой гэж би мөрөөддөг. “BRICS” маань яг Европын холбооны евро шиг валюттай болох ёстой” хэмээжээ. “BRICS” хэмээх эдийн засгийн эвсэлд нэгдэхийг хүссэн орнуудын заримыг тоочвол: Аргентин, Иран, Индонез, Турк, Саудын Араб, Египет.
Нэмж өгүүлэхэд, Венесуэлийн тэргүүн Николас Мадуро өмнө нь эдийн засгийн операци явуулахдаа америк доллараас татгалзана гэж мэдэгдсэн юм.
#МЦогзолмаа орчуулав