“2023 оны 5 сарын 30-ны өглөө нийслэл Москва хот руу Украины 8 дрон халдлага үйлдлээ, бүгдийг устгасан” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. "5 дроныг Москва орчимд “Панцирь-С” цогцолбороор устгаж 3 дроныг Радио электрон тэмцлийн төхөөрөмж хэрэгслээр сөнөөжээ. Дронууд удирдлагагүй болж товлосон байгаа оноогүй, үүний дүнд ноцтой уршиг дагавраас сэргийлж чадлаа. Том эвдрэл сүйрэл байхгүй, эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй. 300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв....3 дрон нь Шинэ Москвагийн Атласовын гудамж, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Лениний өргөн чөлөөний байшиг барилгыг мөргөж унажээ.... Хэсэг газар авто зам хаасан ч удалгүй буцаад нээлээ. Нисэх онгоцны бүх буудал хэвийн ажиллаж байгаа" хэмээн Оросын ХМХ бичжээ.
Москва хотын мэр Сергей Собянин “Дронуудын халдлагын улмаас хэдэн барилга жаахан эвдэрч гэмтсэн. Эдгээр байшингийн оршин суугчдаас ноцтой шархдаж бэртсэн хүн байхгүй. 2 хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гараагүй. Аюулгүй байдлыг хангах үүднээс 2 орон сууцны хэдэн орцоос иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Мэргэжлийн албад ажлаа дуусгасны дараа тэд гэртээ харих боломжтой. Одоо Түргэн тусламж, Аврах алба, Мөрдөн байцаах газар болон бусад албаныхан хэргийн газар ажиллаж байна” гэж мэдэгдлээ. “Өнөө өглөө эрт бүс нутагт Агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласан... Манай мужийн хэдэн дүүргийн иргэд хэдэн удаа дэлбэрэх чимээ сонссон гэж ярилаа. Энэ бол манай Агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажиллаж Москва руу нисч явсан хэдэн дроныг устгасан хэрэг. Мэргэжлийн бүх албад ажиллаж байгаа. Ард иргэдэд хандан тайван байгаарай хэмээн уриалж байна” гэж Москва мужийн амбан захирагч Андрей Воробьёв ярилаа.
#МЦогзолмаа орчуулав
Украины 8 дрон Москва руу халдан довтолжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа5 цаг 33 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА21 цаг 23 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов21 цаг 45 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна22 цаг 32 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа100 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл