Image description

Тэрүнофүжи Ганэрдэнэ мaaнь 3 дахь түрүүгээ хүртлээ. Озеки цолтой бөх гэмтэл авч сумогийн бүр ёроолд нь хүртэл унаад эргэн ирж Озеки цолоо авч чадлаа.Тэрүнофүжи Харүо гэх дэвжээний

нэрээр барилддаг Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны 11 сарын 21-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн, мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөх. Дээд зиндаа  болох макүүчид түрүүлж, оозэки цол хүртэж явсан. Гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурсан Тэрүнофүжи 2019 оны 3 сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны 5 сар гэхэд дээд зиндаанд ахин дэвшиж, эхний тэмцээндээ түрүүлснээс хойш ийнхүү 3 дахь түрүүгээ аваад байгаа юм.