Image description

Иргэний эрх чөлөө, улстөрийн эрхийн дэлхийн жагсаалтад Финлянд, Швед, Норвег гэсэн Скандинавын 3 орон тус бүр 100 оноотой тэргүүлсэн тухай “Daily Mail” мэдээлэв. Freedom House”-ын энэ жагсаалтад мөн Шинэ Зеланд, Нидерланд, Уругвай, Канад, Австрали дээгүүр давхилаа.

Хамгийн сонирхолтой нь манай Монгол иргэний эрх чөлөө, улстөрийн эрхийн тухайд бүр Америк гүрнээс дээгүүрт бичигджээ. АНУ ердөө 83 оноо авсан, уг нь ганцхан жилийн өмнө 94 байсан билээ. Үүнд арьс өнгөний үзэл, санал хураалтын үеэрх хязгаарлалт, Конгрессийн ордонд халдсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн аж. Түүнчлэн Америкт авлигын түвшин 2012 оноос хойш хамгийн доод түвшинд очсон. Америкчуудын өмнө бүр Хорват, Аргентин, Румын хүртэл бичигдэв.

72-оос дээш оноо авсан эрх чөлөөтэй оронд тооцогдох юм байна. Англи улс 93 оноотой ч Тайвань, Киприйн дараа бичигдлээ. Харин хагас эрх чөлөөт орнуудын тоонд Энэтхэг, Хонконг багтжээ. Хонконг 52 оноо. Орос орон 100 оноогоос ердөө 20-той. Саудын Араб 7 оноо, Умард Солонгос 3 оноотой бол Төвд, Сири хоёулаа ганцхан оноогоор хамгийн сүүлд оржээ.