---АНУ-ын сэтгүүлч Такер Карлсоны “Tucker on Twitter” нэвтрүүлгээс хэсэгчлэн хүргэе---
Байдены захиргаа мягмар гарагийн өглөө Дональд Трампыг баривчлах санаандаа хүрч чадлаа. Энэ үйл явдлыг талаарх мэдээ маш их шуугиан тарьсан. Та нар өөрсдөө үзсэн байх. 21 цагаас хэдхэн минутын өмнө “Fox News” телевиз энэ сэдвээр эфирт 2 шууд дамжуулалтыг зэрэг харуулсан даа.
Баруун талд Трамп өөрийн дэмжигчиддээ хандан Нью-Жерсид мэдэгдэл хийж байгааг, харин зүүн талд нь НАТО-гийн ерөнхий нарийн бичиг Вашингтонд ирэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үг хэлж буйг гаргажээ. Гэхдээ энэ 2 трансляцийн доогуур “Дарангуйлагч болохыг маш их хүсдэг хүн өөрийн улстөрийн өрсөлдөгчийг баривчлуулчихаад Цагаан ордонд үг хэлж байна” гэсэн мөр урсаад өнгөрсөн. 30-хан секунд харагдсан энэ титр бөөн дуулиан тарилаа.
“Fox News”-г удирддаг бүсгүй үймрэн сандарч титр хариуцсан проюсероо 24 цагийн дотор халчихав. Гэтэл тэр хүн энэ телевизэд 10 гаруй жил ажилласан, хамгийн авьяаслаг мэргэжилтний нэг. “Ядаж 14 хоног ажиллаад гаръя” гэж мань хүн гуйсан ч “Fox”-н удирдлага нэн даруй зайл гэж тушаажээ.
Дараа нь тус телевиз “дарангуйлагч болохыг маш их хүсдэг хүн”-ээс уучлал гуйв.... Трампын баривчилгаа энэ дуулианыг дарах шинжтэй мэт эхлээд санагдсан ч тэгсэнгүй. “Байден бол дарангуйлагч гэсэн санааг үзэгчдэд итгүүлж түгээж буй “Fox News” үнэндээ “улаан шугам”-ыг давчихлаа” хэмээн “The Washington Post” бичжээ. Түүнтэй “MSNBC” санал нэгдэж “Ерөнхий командлагчийн эсрэг санаанаас зохиосон дайралтаа “FOX” зогсоох ёстой. Пентагон цаашид Америкийн бүх цэргийн бааз дээр “Fox News”-ээс харилцаагаа таслах ёстой” гэж шаардав. Өөрөөр хэлбэл Жо Байдены эсрэг ямар ч шүүмжлэл хэлж болохгүй гэжээ. Гэтэл чухамдаа дарангуйлагчид л ингэдэг биз дээ? Жон Кьюсак бүр цаашилж ийм гэмт хэргийн төлөө “Fox News”-н зөвшөөрлийг хураан авч бүрмөсөн хаах ёстой гэжээ... Энэ титрийг 30 секунд харуулсныхаа төлөө “Fox News” телевиз мөн Ардчилсан намыг дэмжигчдийн шүүмжлэлийн бай болчихлоо. Тус телевиз уучлал гуйсан ч солиорч хийрхсэн ардчилагчдыг тайшруулж чадаагүй....
Худал хуурмаг мэдээ үнэндээ хэний ч сэтгэл санааг зовоохгүй шүү дээ. Хэрэв аль нэг кабелийн телевизийн мэдээний продюсер гэнэт “Байден бол агуу суутан” эсвэл “Байден үнэндээ судан хүн хэрнээ бүгдээс нууж байна” гэсэн бол хэн тоохым? Иймэрхүү юмны төлөө “Fox” уучлал гуйлаа юу? Үгүй л байх. “Fox”-н байр суурь тэдний амин газрыг үнэхээр хөндсөн бололтой. Хэрэв “Fox” худал мэдээлэл цацсан юм бол юундаа ингэж хийрхдэг байна аа?
#МЦогзолмаа орчуулав.
Такер Карлсон: Байден бол дарангуйлагч
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ18 цаг 56 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл