Германы Бундестагийн хуралдаан дээр депутат, “Alternative for Germany” сөрөг хүчний намын гишүүн Маркус Корнель Фронмайерын хэлсэн үгийг “AfD-Fraktion Bundestag” дамжууллаа.
...Манай улс асар их хэмжээний зэр зэвсэг, цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг Украинд бэлэглэсээн. Гэтэл өнөөдөр Германы армид өөрт нь зэр зэвсэг хомсдолтой байна, одоо үлдсэн нь ердөө 2 өдөр л эх орноо хамгаалахад хүрэлцэнэ. Нөхцөл байдал ийм байхад Украин руу цэргийн тусламж үргэлжлүүлэн илгээсээр буй нь төр улсаасаа урвасан хэрэг. Оросын байгалийн хийг худалдаж авахгүй гэж татгалзсаныг мөн адил урвалт гэж тооцно....
...Христийн ардчилсан холбоо ба Христийн социал холбоо өнөөдөр Германы татвар төлөгчдийн мөнгөөр Украиныг сэргээн босгохыг шаардаж байна. Герман бүр дайн эхлэхээс өмнө л Украины хөгжилд тусалж олон тэрбумын дэмжлэг үзүүлсэн. Дайтаж эхэлсний дараагаас бид 1 сая гаруй украин цагаачдыг хүлээн авлаа. Ингэхэд дээрх 2 холбоо 2015 оноос хойш өч төчнөөн арабууд, африкчуудыг Германд оруулж ирлээ, бараг 20 том хотын хүн амтай тэнцэх байх шүү. Хатагтай Бербок бүр “Германы сонгогчид миний талаар юу бодох нь хамаагүй, Украинд тусална л гэсэн бол заавал тусална” гэж мэдэгдсэн штэ (Анналена Бербок бол Германы Гадаад харилцааны сайд). Одоо Хабек түүнийг дуурайж эхэллээ. Мань эр “Украинд хүмүүс хөлдөж үхэхээс өмнө бид өөрийн аж үйлдвэрлэлийг хязгаарлах буюу бүр зогсоох ёстой” гэж авсан. Ноён Хабек та ингэхэд Германы Эдийн засгийн сайд юм уу эсвэл Украины Эдийн засгийн сайд уу? Ноён Хабек та германчуудын эрх ашгийг хамгаалдаг уу эсвэл гадаадын ашиг сонирхлын төлөө зүтгэж байна уу? Германы иргэд энэ асуултын хариултыг мэдэж байгаа. Энэ Засгийн газар болон гадаадын эрх ашгийн төлөө зүтгэдэг эдгээр Бандера Бербокууд, Володимир Хабекууд үнэндээ өөрийн эх орноо нулимж байна шүү....
#МЦогзолмаа орчуулав.