Image description
Хаврын дунд сарын 19 буюу 2021оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11.00 цагаас Ялгуусан хутагт ялгасан гэгээний XVII дүр Данзинванчүг гэгээнтэн Гунгааданжайлин хийддээ байгалийн гамшигт өртөж амь эрсэдсэн хүмүүсийн хойдын буянд, мөн хангай дэлхийгээ аргадахын тухайтад Гомбо, Чойжоо, Жамсран сахиус тахиж, ерөөлийн ном хурна. Энэ үеэрээ Ялгуусан хутагт Дундговь аймгийн малчдад зориулж 3,000,000 төгрөгийн хандив өргөж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад Ялгуусан хутагтын 17-р дүр Данзанванчүгийг 2016 оны 12-р сарын 26-ны өдөр Энэтхэгийн Дели хотноо Дээрхийн гэгээн 14-р далай лам Данзанжамцаас хувилгаанаар танин барьсан өдөр бөгөөд 2017 оны энэ өдөр Ялгуулсан хутагт сан,  2018 оны эл өдөр Гунгаа Данжайлин хийдийг байгуулсан зэрэг онцлог үйл явдлууд давхцаж байгаагаараа онцлог ажээ.