Image description

Австри улс 4 сарын 7-ноос коронавирүсийн сөрөг тестгүй хүмүүсийг дэлгүүрт орохыг хориглосон тухай “The Local” сонин бичжээ. Одоо энд үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллага, хүнсний бус дэлгүүр орохдоо биедээ заавал 48 цагаас илүүгүй хугацааны өмнө хийлгэсэн тестийн сөрөг хариу авч явах ёстой. Харин амин чухал хэрэгцээг хангах дэлгүүр, байгууллагаар үйлчлүүлэхэд коронавирүсийн тест шаардахгүй, үүнд эмийн сан, банк, хүнсний дэлгүүр, шуудангийн салбар хамаарна. Австрийн Ерөнхий сайд Себастьян Курц “Европын холбоо хэрэв Оросын “Спутник V” вакциныг зөвшөөрөхгүй бол бид бие даан авахаар хандах болно. Энэ вакцин манай улсын вакцинжуулалтыг хурдасгахад нэн шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.

Европын өөр нэг орон Дани 4 сарын 6-наас эхлэн ковидын үнэмлэх олгож эхэлжээ. Эрх баригчид энэхүү ковид паспортын ачаар хэвийн амьдралдаа хурдан буцаж орох боломжтой гэж үзэж байна. Кафе, зоогийн газар, үсчин, тату салон, театр, кино театр, фитнес төвд очиход ийм паспорттой байхыг даничуудаас шаардаж байна. Коронавирүсийн тестийн сөрөг хариутай хүн бүрд ковид-паспорт олгох аж, ийм үнэмлэх 72 цаг буюу 3 өдрийн хугацаанд хүчинтэй. Түүнчлэн вакцин тариулсан болон ковидоор өвчилсөн хүмүүс ковид үнэмлэх авна, тэдний энэ баримт бичгийн хүчинтэй хугацаа хязгаарлагдмал боловч парк, олон нийтийн газруудаар явж олон газраар үйлчлүүлэх боломж олгоно. Өвдсөн хүний үнэмлэх 2-12 долоо хоногийн хугацаатай бол вакцин тариулсан хүнийх сүүлчийн тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжинэ. Харин 4 сарын 21-нээс ийм үнэмлэхтэй Даний оршин суугчид задгай кафе, зоогийн газар болон номын сан, музей, уран зургийн галерейгаар үйлчлүүлэх боломжтой.