Украин гэнэт Оростой энхийн хэлэлцээр байгуулах тухай сэдвийг сөхлөө. Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичиг Алексей Данилов “Энхийн хэлэлцээр хийх бүлэг Орост аль хэдийн байгуулагдсан, гэхдээ тэднийг одоогоор ил гаргаж зарлаагүй. Украины зөрчлийг зохицуулах хэлэлцээрт Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенког урьж оролцуулах магадлалтай” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр олон сарын турш “Киев хэзээ ч Москватай хэлэлцээр хийхгүй” хэмээн мэдэгдэж ирсэн. Түүнтэй адил байр суурийг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк болон бусад түшмэл илэрхийлж байсан юм.
Гэхдээ Белорусс-Украины харилцаа хаашаа ч эргэж магадгүй. Белоруссын Улсын аюулгүй байдлын зөвлөл (КГБ) өнөөдөр мэдэгдэл гаргаж “Украины террористууд манай орон руу халдан довтлохоор бэлдэж байсан” хэмээжээ. КГБ-н Мөрдөх байцаах газрын дэд дарга Константин Бычек “Польш, Литов, Украинд террористуудыг бэлдэж байна. Тэднийг тусгай ангийн болон зэвсэгт бүлэглэлүүдийн бааз дээр сургадаг. Польшид “Аянга”, Литовт “Литовын мэргэн буучдын холбоо”, Украинд Аюулгүй байдлын алба ба цэргийн тагнуулын анги гэх мэт. Дараа нь тэднийг Украины дайн руу илгээж туршлага суулгадаг. Үүний дараа тэд сургагч болж алан хядах ажиллагаа зохион байгуулж Белорусст халдах төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Террористуудыг бэлддэг тусгай албадын ажилтнуудын нэр ус зэрэг мэдээлэл бидэнд бий, мөн тэднийг санхүүүлдэг элдэв санг ч бид мэднэ. Белоруссын нутагт зэвсэгт халдлага үйлдүүлэх гэж тэднийг илгээхээр төлөвлөсөн. Манай байгууллага иймэрхүү террористуудыг мөрдөн мөшгиж байгаа. Белорусс Улс аливаа халдлагыг цаг тухайд нь няцаахад бэлэн, дүрвэн зугтаасан террористууд ба тэдний ард буй Өрнөдөд ямар ч боломж олгохгүй” хэмээн мэдэгдсэн тухай “Беларусь 1” дамжууллаа.
#МЦогзолмаа орчуулав.
Киев: ОХУ-тай хийх энхийн хэлэлцээрт Лукашенко оролцох боломжтой
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус1 цаг 9 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой12 цаг 50 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв15 цаг 59 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Хуулийн төслийг хэлэлцлээ53 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан47 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл