Арабын Нэгдсэн Эмир улс дижитал шинэ стратегийг эхлүүлсэн тухай Дубайн хунтайж бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгч, шейх Хамдан бен Мухаммед Аль Мактум зарлан тунхаглалаа. Хунтайж Хамдан бол АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Дубайн эмир Мохаммед бен Рашид Аль Мактумын 2 дахь хүү билээ. Шейх Хамдан “Дижитал шинэ стратеги гэдэг нь Дубайн амьдралын бүх талыг цахимд шилжүүлж цахим технологи ашиглах хүмүүсийн боломжийг тэлэх шинэ систем бүтээнэ гэсэн үг. Бүх төрлийн шинэ технологийг ашиглах хэрэгтэй, түүнчлэн Хиймэл оюуны технологийг ч гэсэн” хэмээн цохон тэмдэглэв. Энэ үеэр мөн Дубайн шинэ вэб сайтыг Dubai.ae танилцууллаа.
Дижитал хөгжлийн шинэ стратеги нь 7 гол багана дээр суурилжээ: дижитал хот, дижитал эдийн засаг, дижитал технологи, хүний нөөц, дэд бүтэц, кибер аюулгүй байдал, цахим өрсөлдөх чадвар.
Шинэ стратегийн хүрээнд 50 мянган мэргэжилтнийг сургаж бэлдэх аж. Дубай тэдний тусламжтай өөрийн нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, НҮБ зэрэг дэлхийн хэмжээний байгууллагуудаас гаргадаг рейтингт байр сууриа ахиулах, улмаар цахим хотын 50 шинэ төслийг боловсруулахаар төлөвлөжээ.
Дубай 2001 оноос цахим өөрчлөлт хийж эхэлсэн, одоо тус эмирийн төрийн үйлчилгээний цахимжуулалт 99,5%-д хүрчээ. Түүнчлэн нийт гүйлгээний 87%-г дижитал гүйлгээ эзэлж байна. Сонирхуулахад, Дубайн Засгийн газар бүр 2021 оноос үйл ажиллагаандаа ямар ч цаасан бичиг баримт ашиглахаа больжээ.
#МЦогзолмаа орчуулав.
АНЭУ дижитал хөгжлийн шинэ стратегиа зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ10 цаг 24 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн12 цаг 44 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!17 цаг 6 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай20 цаг 51 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв68 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай53 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл