Image description

АНЭУ сүүлийн хэдхэн жилд сансрын үндэсний салбартаа 22 тэрбум гаруй дирхам зарцуулжээ. Одоо энэ улс сансрын шинэ багаа бүрдүүлсэн ба тэдний дунд анхны араб эмэгтэй бий. Арабын ертөнц ийнхүү аажим аажмаар эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрч байна. Шинэ багийн бүрэлдэхүүнд тус улсын анхны сансрын нисгэгч Султан Аль Нейяди ба түүний дублер Хаззой Аль Мансури, мөн 2 шинэ нисгэгч багтсан. Шинэ, хоёр нисгэгчийг нийт 4305 хүнээс шалгаруулж авчээ. АНЭУ-ын Сансрын төв эхлээд 4000 гаруй горилогчоос 14 хүнийг сонгоод эцэст нь энэ 2-ыг шигшиж үлдээсэн аж. Эмэгтэй сансрын нисгэгчийг Нура Аль Матруш гэдэг, нөгөө нь эрэгтэй -Мухаммед Аль Маля. 4 хүнтэй шинэ багийн бэлтгэл удахгүй “NASA”-д эхэлнэ. Тэд сансрын хөлөг жолоодох, задгай сансарт гарах, робот техниктэй ажиллах зэрэг олон талт сургалтад хамрагдана гэж тус улсын ХМХ мэдээлэв.
Сонирхуулахад, АНЭУ-ын анхны сансрын нисгэгч Султан 2019 оны 9 сард Оросын "Союз-ФГ" хөлгөөр Олон улсын сансрын станц руу ниссэн ба сансарт 8 өдөр ажиллажээ. Түүнтэй цуг Оросын сансрын нисгэгч Олег Скрипочка, Америкийн астронавт бүсгүй Жессика Меир ниссэн билэ.