Image description

Улсын начин Э.Энхбатыг  өнөөдөр /2021.04.12/  БНСУ руу авч явсан талаар бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт ес хоног хэвтэн эмчлүүлсэн ч бие нь сайжрахгүй бүтэн унтуулгатай байсан юм.

Түүний эмчилгээнд зориулсан хандивын аяныг бөхчүүд эхлүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн байна. Одоогоор эмчилгээнд  хэдэн төгрөг шаардлагатай нь тодорхой бус байгаа бөгөөд Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа гэсэн мэдээллийг Н.Түвшинбаяр аваргын өмгөөлөгч Л.Данзанноров хэвлэлд ярьсан.

Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.