Image description

Дорнод аймагт зөөвөрлөгдөн орж ирсэн 2 тохиолдол бүртгэгдээд байсан бол өчигдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Хөлөнбуйр сум руу баталгаат бус замаар орж ирсэн тод манлай уяач Д-гийн шинжилгээний хариу эерэг гарч батлагджээ. Түүний ойрын хавьтал 24 иргэнийг тусгаарлаад байгаа бөгөөд өнөөдөр PCR шинжилгээ хийх юм байна. Одоогоор дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. 

Коронавирүсийн халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед хүн бүрээс хариуцлага нэхэж байна. Гэтэл уяач гэх тодотголтой хүмүүс төр засгаас авч хэрэгжүүлж байгаа шийдвэр дүрэм журмыг зөрчиж хулгайн замаар аймаг сум дамжин морь сонирхож үзэж явна гэх асуудал ар араасаа цуварсаар байна. Өчигдөр шөнө баталгаат бус замаар Хөлөнбуйр суманд орж ирээд байсан Монгол улсын тод манлай уяач, хөдөлмөрийн баатар Д-г албадан тусгаарлажээ. Түүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээ хийгээд байна. Д. нь Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд Хөлөнбуйр суманд багагүй хөдөлгөөн хийсэн, нилээдгүй хүнтэй хавьталд орсон байж болзошгүй тул Хөлөнбуйр сум тэг зогсолт хийгээд байна.