Image description
Манай Монголын газар нутгаар дайрч өнгөрөх “Дорны холбоо” хэмээн байгалийн хий дамжуулах хоолойн техник -эдийн засгийн анализыг 2021 оны 4 сарын 12-нд баталсан тухай Оросын “Газпром” компани мэдээлжээ. “Дорны холбоо” хийн хоолой нь ОХУ-аас Хятад руу байгалийн хий тээвэрлэх ба Оросын “Сибирийн хүч 2” хийн хоолойн үргэлжлэл юм. Энэ баримт бичигт Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойн хамгийн зохистой маршрут, хоолойн урт болон диаметр, ажлын даралт, компрессор станцын тоо зэрэг үзүүлэлтийг нарийвчлан баталжээ. Төслийн урьдчилсан тооцооны ачаар тус хоолойн эдийн засгийн үр ашгийг ч харуулсан. 
“Дорны холбоо” хийн хоолойн техник-эдийн засгийн үндэслэлийг 2021 оны сүүл гэхэд боловсруулж дуусна, тухайлбал хөрөнгө оруулалтын ба ашиглалтын зардал... Үүнийг “Газопровод Союз Восток” хэмээх тусгай зориулалтын компани хариуцсан, тус компани 2021 оны эхээр Монголд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлжээ. Дээрх баримтуудыг Монголын Засгийн газар ба Оросын Газпром компаний хамтарсан ажлын бүлгийн төлөвлөгөөнд тусгасан юм.  
Монголын Засгийн газар 2019 оны 12-р сард Оросын Газпром компанитай Харилцан ойлголцлын Меморандумд гарын үсэг зурсан билээ. Энэхүү Меморандумын хүрээнд Хамтарсан ажлын бүлэг ажиллаж байгаа. Дараа нь буюу 2021 оны 3 сарын 11-нд тус бүлгийн 2021-2022 оны ажлын төлөвлөгөөг баталсан юм. 
Дашрамд дурдахад, “Сибирийн хүч 2” хийн хоолойн экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч 1”-ээс 1,3 дахин их. Иймээс оросууд байгалийн хийгээ Өрнөд төдийгүй Дорно зүгт их хэмжээгээр нийлүүлэх боломж бүрдэх юм.