Image description

Английн зөн билэгч Жессики Адамс бол дэлхийн шилдэг одон орны зурхайчдын нэг. Тэр аймшигт коронавирүсийг зөгнөсөн ба ДЭМБ 2020 оны 1 сарын 10-нд энэ тухай зарласны дараа хүмүүс Жессикаг улам шүтэх болжээ. Коронавирүс дэгдэхээс хэдэн сарын өмнө Жессики Адамс Лондоноос нүүж Тасмани аралд очиж амьдарсан, өөрийн зөгнөлдөө итгэн халдвараас өөрийгөө хамгаалах гэж тэр. Аймшигт Цар тахал дэгдэж мянга мянган хүний амийг авч одно гэж урьдчилж мэдэж байсан. “Би цаашид юу болохыг мэдэж байсан юм. Олон нийтэд мэдэгдэн, түгшүүрээ хуваалцсаны дараа би өөрийн зөвлөгөөг дагахаар шийдсэн. Яагаад гэвэл 2020 он яг Эдвард Мункийн “Хашгираан” зураг шиг “харагдсан”. Итгэмээргүй, онцгой, экстремаль байсан тул энэ бүхнийг бичиж тэмдэглэх эсэхээ би мэдэхгүй байлаа. Гэхдээ энэ бол миний ажил, хийдэг зүйл маань шүү дээ. Би хүмүүст сэрэмжлүүлэхийг хүссэн, тэдний тэтгэвэр, хадгаламж....  дэлхий орвонгоороо эргэхэд бэлэн байгаасай гэж хүссэн юм” гэж Жессика Адамс ярилаа. Ингээд 2021 оны талаарх түүнийг зөгнөлөөс хэсэгчлэн хүргэе.

- Одон орны зурхай бол түүх, түүх давтагддаг. Бид ер бусын зүйлсийн босгон дээр ирээд байна. Дэлхий үүрд өөрчлөгдөнө. Энэ бол дахин ачаалал биш, харин даяаршсан хувьсгал. Одоо бид Дэлхийн II дайны үеийн мөчлөгтэй төстэй үед амьдарч байна. Яг дунд нь ирсэн, гэхдээ дайн дажингүй. Энэ мөчлөг 2026 онд дуусна.
-  Англи удахгүй 4 бие даасан улс болж задарна. Англичууд ЕХ-ноос бүрмөсөн гарсны дараа Энэтхэг, Пакистантай ашигтай худалдааны гэрээ байгуулна.
- Хонконг ардчиллын эсрэг хатуу, ширүүн тэмцэл хийж буцаад Английн нөмөрт ирнэ. Эндхийн хятадуудад 2022 оноос Англид ажиллаж амьдрах эрх олгоно. Энэтхэг мөн адил.
- Итали 2021 онд Европын холбооноос гарахыг хүсч Бүх нийтийн санал асуулга явуулна. Цар тахлын үеэр Брюсселиэс тусламж хүсэхэд өгөөгүй учраас италичууд ийм алхам хийнэ. Асуулгад оролцогсдын талаас илүү нь гарахын төлөө саналаа өгнө.
- Боловсролын байгууллагууд зайны буюу онлайн сургалтад шилжих нь олширно. Сургалтын төлбөр нилээд буурч боловсрол эзэмших улам хялбар болно.
- Эрдэмтдийн бүтээсэн коронавирүсийн эсрэг вакцин санасан шиг үр дүн авч ирэхгүй. Иймээс хүмүүс зүгээр л ковидтой цуг амьдарч сурна, яг ДОХ шиг.
- 2021 онд залуус улстөр, бизнест гол байр сууринд очно. Тэд өмнөх үеүдээс өөрөөр сэтгэж ажиллах юм. Залуус илүү өөдрөг бөгөөд арьс өнгөний үзэл, хавчин гадуурхахын эсрэг байж эх орныхоо эрх ашгийг хувиас дээгүүрт тавьж чадна. Хүн төрөлхтөний түүхэнд гэгээлэг үе эхэлнэ.