Америкийн сэтгүүлч Такер Карслон “Твиттер” нийгмийн сүлжээгээр 7 дахь шоугаа цацлаа. Тэрбээр энэ удаа Украинд ихэд анхаарал хандуулав. "Дайны улмаас Украинд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй" гэж Украины тэргүүн Зеленский мэдэгдсэнийг Такер Карлсон эрс шүүмжилжээ.
...Бид яагаад Оростой байлдах ёстой гэж? Байдены гэр бүл санхүүгийн бүх асуудлаа шийдэг гэж тэр үү? Эсвэл Оростой зөрчилдөж Украиныг үг дуугүй дэмжих нь ардчиллын төлөөх тулаан уу?
Гэхдээ энэ чинь ямар ардчилал юм бэ? Юуны төлөө байлдахым? Зеленский чинь сонгуулийг халчихсан штэ.
"Танайд хэзээ сонгууль болох вэ?" гэж асуухад тэр “Хэрэв бид ялах юм бол саналаа өгөх боломжийг хүмүүст олгоно” гэсэн. Эсрэг тохиолдолд үгүй.
...Бид хүсвэл та нар сонгуульд оролцож санал өгнө, яагаад гэвэл эцсийн бүлэгт бүх эрх мэдэл бидний гарт. Бид л бүх хууль дүрмийг тогтоодог, харин та нар захирагдах ёстой. Эсрэг тохиолдолд шийтгэнэ шүү! Ийм л өөрийн удирдлагатай аж. Өөрийн удирдлага гэдэг нь миний захиргаа гэсэн үг. Энд би л эзэн....
Ингэхэд автократ засаглалын тухай яриагүй шүү. Энэ нөхөр бол ардчиллын төлөөх дайнд манай гол холбоотон. Тэрбээр дөнгөж сая ирэх жил явагдах ёстой сонгуулийг цуцлах хүсэлтэйгээ мэдэгдлээ. Энэ тухай Байдены захиргаа юу бодож байгаа бол? Бид ийм мэдэгдлийн дараа Зеленскийг үргэлжлүүлэн дэмжсээр байж болохгүй штэ....
Товчхондоо ардчилалд цэг тавихад бэлэн гэж мэдэгдэж буй лидерийн ашиг сонирхлын төлөө бид одоо ардчиллын төлөө дайн хийж байна. Ардчиллыг дэмждэг манай удирдлага "Энд огт асуудал алга" гэж байна. Эрх баригчид маань түүнийг тууштай дэмжсээр л. Та нар цочирдов уу? Дэмий дээ.
Украинд “ардчиллыг түр зогсоочихлоо”. Дэлхийн хамгийн гол “ардчилал хамгаалагч” нөгөө -фельдмаршал Зеленский. Ер нь ардчиллын төлөөх дайн дажин дандаа эсрэг үр дүн өгдөг дөө. Чухам ийм учраас л манай лидерүүд түүнд дуртай. Ардчиллын төлөөх дайн үнэн хэрэгтээ дарангуйлалд хүргэдэг. Яагаад гэвэл юу дуртайгаа хийж болно, улстөрийн өрсөлдөгчидтэйгээ маргаж мэтгэлцэх шаардлагагүй. Тэднийг зүгээр л шоронд хорих буюу цаазалчихна. Вашингтонд олон хүн ийм мөчийг хүлээж байна...
#МЦогзолмаа орчуулав.