БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хятадын “Сани” группийн ТУЗ-ийн дарга Шян Вэньбо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус групп бетон зуурмаг, газар шорооны болон өргөх машин, зам барилга, овоолгын машин, салхины эрчим хүч, нефть, нүүрсний тоног төхөөрөмж, угсармал барилгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “Хятадын харилцаа, холбооны барилга” компанийн дэд ерөнхийлөгч Чэнь Жун-ыг хүлээн авч уулзлаа. Тус компани хөрөнгө оруулалт, зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашиглалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг, Хятадын төрийн өмчит компани юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 150 гаруй оронд олон тооны тээврийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж байна. Талууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “TBEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шүпин-тай уулзаж Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа. Тус компани төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, 2020 оноос хэрэгжүүлж байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ16 цаг 33 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл