Франц даяар эмх замбараагүй байдал үүсч баривчлагдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. “Үймээн самуун дэгдсэн цагаас хойш буюу 6 сарын 27-ноос тоолбол Франц улс даяар 3486 хүнийг цагдаа, жандарм баривчилжээ. Тэдний 1244 нь насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд гэж Дотоод хэргийн яам мэдэгдлээ” гэж “BFMTV” мэдээлжээ.
Францын хойд хэсэгт орших Лилль, Денан, Круа, Рубе зэрэг 10 хотын захиргаа эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Комендантын цаг тогтоожээ. Хөл хорио орон нутгийн цагаар 20 эсвэл 21 цагт эхэлж байна. Түүнчлэн Парисын дагуул зарим хотод ч бас Комендантын цаг зарлажээ.
“Эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал 6 дахь шөнөөс намжиж эхэлсэн. Гэхдээ хэт барууны бүлэглэлүүд болох “Les Remparts”, “Alvarium”-нхан гудамжинд гарч эхэллээ. “Бид гэртээ байна”, “Франц зөвхөн францчуудад” гэх зэрэг уриа лоозон хашгирсан хэт барууны үзэлтнууд шууд л жагсагчидтай сөргөлдөж зодоон цохион хийж байна. Тэдний дайн мөн интернэтэд ч үргэлжилж үгэн тулаан газар авчээ”, “Самуун дэгдээгчид дэлгүүр хоршооноос өгсүүлээд олон банк тонож авах юмаа авч ханасан, зарим нь баривчлагдсан. Иймээс л эсэргүүцлийн хөдөлгөөн намжих шинжтэй боллоо”, “Цагдаагийн байгууллагуудын Үйлдвэрчний эвлэл эдгээр дээрэмчид тонуулчдын эсрэг яаралтай хууль батлахыг Ерөнхийлөгч Макроноос шаардав” хэмээн орон нутгийн ХМХ мэдээллээ.
Сонирхуулахад, амиа алдсан 17 настай Нахель Мерзукийн гэр бүлд францчууд 150 мянган долларын хандив өргөжээ. Харин түүнийг хөнөөсөн цагдаа Флориан.М-нгэр бүлийг дэмжихэд зориулан “GoFundMe” сайт мөн мөнгө цуглуулж байгаа, энд одоогоор 900 мянган евро цуглараад байна.
#МЦогзолмаа орчуулав.
Францад үймээн самууны үеэр 1244 хүүхдийг баривчилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ6 цаг 11 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн8 цаг 31 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!12 цаг 53 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай16 цаг 38 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв65 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай52 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл