Image description
Арабын Нэгдсэн Эмир улсын Дубай хотод “АА 9” гэсэн авто машины дугаарыг түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу 38 сая дирхамаар зарлаа, энэ бол 1,3 сая доллар гэсэн үг. Дубайн дуудлага худалдаа нийт 48,5 сая дирхам олжээ, цугларсан бүх мөнгийг сайн үйлсэд хандивлана. Тодруулбал Рамадан ариун сарын хүнсний цуглуулгыг дэлхийн ядуу 30 оронд түгээх юм байна. АНЭУ даяар “100 сая хүнсний илгээмж” кампанит ажилд одоогоор 100 сая дирхам цугларсан ч уг арга хэмжээ үргэлжилсээр байна. Ойрхи Дорнод болон Пакистан, Иордан, Египет, Ангол, Гана, Уганда зэрэг орны ядуу айл өрх, өнчин хүүхдүүд, бэлэвсэн эхнэрүүд болон дүрвэгчдэд хүнсний энэ цуглуулгаа арабчууд тарааж өгөх аж.  
Дуудлага худалдааг зохион байгуулагч нь Мухаммед бен Рашидын нэрэмжит сан (Mohammad Bin Rashid Al Maktoum Global Initiatives), Дубайн Авто замын газар, Тээврийн удирдах газар, “Etisalat” компани, “Emirates Auction” компани. Энэ үеэр авто машины элит дугааруудаас гадна “Etisalat” харилцаа холбооны компаний тансаг, онцгой утасны дугаарыг бас худалджээ. Жишээлбэл, 056 9999999 дугаарыг 3 сая дирхамаар нэгэн оролцогч худалдан авсан, өөрөөр хэлбэл 821 мянган доллараар. “Би эрхэм дээдэс, улсынхаа ЕС бөгөөд Дубайн тэргүүн шейх Мухаммед бен Рашид Аль Мактумд талархаж байна. Ийм буяны хандив цуглуулах арга хэмжээнд оролцох боломж олгосонд чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн 38 сая дирхамаар машины дугаар авсан этгээд нэрээ нууцлан мэдэгдлээ. Энэ үеэр “AA9” дугаараас гадна 2 оронтой тансаг дугааруудыг заржээ: U31, T38 и E51. Түүнчлэн 5 онцгой дугаарыг худалдсан байна: 056999999, 0569999993, 0549999993, 0565555556 и 0545555558. Өмнө нь буюу 2016 онд Дубайд бас авто машины үнэтэй дугаарыг зарж дээд амжилт тогтоож байсан, тухайн үед “D5” дугаарыг Энэтхэгийн бизнесмэн Балвиндер Сани 33 сая дирхам буюу 9 сая доллараар худалдан авч байжээ.