Хятад улсын Гадаад харилцааны сайд Цинь Ган бүтэн сарын турш олны өмнө үзэгдээгүй, түүнийг өвдсөн гэж "Global Times" мэдээлж байсан. Харин одоо 57 настай Цинь Ганыг огцруулж оронд нь Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны асуудал хариуцсан комиссын Тамгын газрын дарга, 69 настай Ван И-г Гадаад харилцааны сайдаар дахин томилсон тухай "Синьхуа" агентлаг дамжууллаа. Цинь Ган энэ албан тушаалд 7 сар ажилласан юм, одоохондоо Төрийн зөвлөлд хэвээрээ байгаа. Тэрбээр 6 сарын 25-наас хойш сураггүй болсон. Энэ хооронд Английн Гадаад харилцааны сайд Жеймс Клеверли Бээжинд айлчлахаар өмнө төлөвлөсөн байснаа цуцалсан, бас Европын дипломат албаны тэргүүн Жозеп Боррель ч гэсэн Хятадад айлчлахаа хойшлуулсан билээ.
“Экс сайд Цинь Ганыг албан тушаалаас чөлөөлсөн шалтгааныг Бээжин дурдаагүй. Гэхдээ хэдэн хувилбар бий: эрүүл мэндийн байдал, гэр бүлээс гадуурх холбоо, тагнуулын хэрэг. Түүний хэргийг Коммунист нам маш өндөр түвшинд авч үзсэн” гэж Оросын шинжээч Маслов, Кашин нар бичжээ.
Цинь Ганыг үзэгдэхээ больсонтой зэрэгцэн Хонконгийн телевизийн хөтлөгч Фу Сяо Тянь бас олны өмнө гарахаа больсон. Сэтгүүлч Фу 2022 онд Цинь Ганыг АНУ-д Элчин сайд байхад нь ярилцлага авсан юм байна. Фу 2022 оны 11 сард хүү төрүүлсэн, үүний дараа нийгмийн сүлжээндээ үе үе далд утгатай юм нийтлэх болжээ. Тэрбээр нэг удаа 3 зураг цацжээ: Цинь Гантай хамтдаа авахуулсан, бас хүүтэйгээ цуг, хувийн онгоцны зураг....
"Өөр нэг хувилбараар Цинь Ганыг Америкийн тагнуул гэжээ. Түүнийг АНУ-ын элитүүдтэй хэт ойр холбоотой, энэ улсын хөрөнгө оруулагчдыг Хятадын зах зээлд идэвхтэй оруулж ирж дотно харилцаатай байдаг гэж буруутгасан мэдээ Хятадын зарим сонин хэвлэлд цацагдаж дараа нь устгагдсан.... Бас түүнийг авлигын хэрэгтэй холбоотой шалгасан тухай яриа гарсан" хэмээн ХМХ-ээр бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадын ГХ-ы сайд нууц амрагаасаа болж огцорчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээӨчигдөр 18 цаг 24 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв55 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл