Image description
Туркменистан улсын эрх баригчид 4-өөс олон хүн хүнсний дэлгүүрийн өмнө оочирлож дугаарлахыг хориглож, Ашхабад болон бусад хот сууринд энэ тушаалыг зөрчвөл шууд баривчилж байгаа тухай “Azatlyk Radiosy” дамжууллаа. Шинэ дүрмээр иргэд урьдчилан утсаар дэлгүүрт бүртгүүлэх ёстой, дараа нь худалдагч өөрөө утастан цаг товлодог юм байна. “Харин энэ үеэр хүмүүс ойролцоох орцонд нуугдаж байдаг. Дэлгүүр хоршоо барааны үнээ  огцом нэмсэн тул хүмүүс ЗГ-аас тогтоосон үнээр хүнсээ авах гэж өглөө маш эрт ирж оочирлодог байсан” хэмээн “Азатлык” радио ярилаа. Гэхдээ хүнсний барааг гол хаалгаар биш арын хаалгаар зарж байгаа бөгөөд үүнийг эсэргүүцсэн хүмүүсийг цагдаа нар баривчилна гэж сүрдүүлэн заримдаа шийтгэл болгож оочироос хасдаг юм байна. Ийм хачирхалтай тушаалыг Туркмэний Шадар сайд Сердар Бердымухамедов улсынхаа Худалдааны сайдад өгчээ, тэр бол Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын төрсөн хүү билээ. Яагаад гэвэл дэлгүүр хоршооны өмнө эсвэл ойролцоо хүмүүс цуглаж харагдах нь түүний эцгийн нэр хүндийг дэлхий нийтийн өмнө гутааж байгаа гэнэ. 
“Human Rights Watch”, Туркмэний хүний эрхийн байгууллагын мэдээлснээр хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ улсад 2016 оноос хойш өсч байгаа. “Human Rights Watch”-н Европ, Төв Азийг хариуцсан дэд захирал Рейчел Денбер “Энэ улсын эрх баригчид хүний үндсэн эрхийг зөрчиж байна, Засгийн газар нь нэр хүндээ эгэл ард иргэдийн аж амьдралаас дээгүүрт тавих нь буруу” гэж мэдэгдлээ. Харин Туркмэний эрх баригчид улс оронд хүнсний хямрал үүссэнийг эрс няцаадаг. 
эсэргүүцсээр байгаа.