Хятад улс Тагнуулын тухай хуульдаа өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. "Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямарваа мэдээ мэдээлэл дамжуулахыг шинэ хуулинд хатуу хориглосон хэмээн Хятадын Улсын аюулгүй байдлын яам мэдээлсэн" гэж “Reuters” агентлаг дамжуулав. Үүний зэрэгцээ эрх баригчид мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд зарим нэг хүний хувийн өмч зэргийн тухай мэдээлэлд нэвтрэх эрхтэй болсон аж. Хятадын эрх баригчид мэдээж өөрийн тусгай албадад гол үүргийг ногдуулсан. Үүний зэрэгцээ ард иргэдийг тагнуул барихад өргөнөөр хамруулах санаачилга хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, гадаадын болон дотоодын тагнуулуудын эсрэг идэвхтэй тэмцсэн иргэдээ урамшуулж шагнана гэж Хятадын эрх баригчид амлажээ. Мөн сөрөг тагнуулын ажиллагаанд оролцсон хүмүүст мөнгөн шагнал өгөхөөр болсон. Гэхдээ тагнуулуудыг илрүүлсэн энгийн иргэдэд ямархуу хэмжээний шан мөнгө өгөхөө тодорхой зарласангүй.
Хачирхалтай мэт боловч Хятадын энэ шинэ хууль Америк гүрнийг ихэд эмзэглүүлжээ. “Хятадын шинэ хууль нь тус улсад үйл ажиллагаа явуулж буй манай компаниудад элдэв саад тотгор учруулах шинжтэй. Америкчууд хэвийн ажиллаж чадахаа болих нь” хэмээн Вашингтон шүүмжиллээ.