УСААР ОРОН ГЭРЭЭ СӨРӨГ ЭНЕРГИЭС АРИУТГАХ АРГА

Айл гэрт сөрөг энерги дүүрэн үед хүмүүс амархан ядарч, стресст өртөхийн зэрэгцээ хэрүүл маргаан тасрахгүй, мөнгө тогтохгүй, өвчин нүүрлэж, улмаар гэр бүл салах аюултай. Иймээс та орон гэрийнхээ энергийг үе үе цэвэрлэж, ариутгаж байгаарай.
Та жилд 3-4 удаа энергийн цэвэрлэгээ хийгээрэй. Гэрээс хар, сөрөг энергийг арилгахад усны энерги танд тусална. Ингээд уншигчиддаа орон гэрийнхээ энергиэ ариутгах 5 алхмыг санал болгож байна.

1.Өөрийн сөрөг энергийг давстай усаар цэвэрлэ
Орон гэрийн энергийн цэвэрлэгээг хийхийн өмнө эхлээд өөрийн сөрөг энергиэс ангижрах ёстой. Үүний тулд танд давс, бас шүршүүр хэрэгтэй. Давс бол энергийг дамжуулагч бөгөөд эерэг, сөрөг энергийн аль алиныг хуримтлуулдаг онцлогтой.
Усанд давс уусгаснаар та тухайн өдөрт төдийгүй олон жилийн турш хуримтлагдсан сөрөг энергийг арилгах боломжтой. Өөрөөр хэлбэл таны мэдээгүй байгаа бохир энергийг давс л устгаж, ариутгаж чадна.
Эхлээд биеэ жирийн хоолны давсаар үрнэ. Үсээс бусад бүх биеэ давсаар арчина, гэхдээ хүчтэй биш. Дараа нь шүршүүрт орж, угаан давсаа усаар зайлна. Шүршүүрт орж байхдааМиний бүх муу муухай энергийг авч яваарай” гэж уснаас гуйгаарайТа хэлэх өөрөө үгээ сонго, гол нь та усанд яг амьд биет шиг хандах ёстой. Тэгвэл эдгээр үг таны сэтгэлийн гүнээс гарах болно.
Тэр дороо бие сайхан болж, сэтгэл ариуссан мэдрэмж төрөх байх. Бие тань ер бусын хөнгөн, гайхмаар цэвэрхэн болох шиг, ямар нэг хүнд ачаа тээшээс салсан мэт санагдана. Ийнхүү давстай усаар та бие, сэтгэлийг бүрэн, сайн цэвэрлэж чадна.

2. Орон гэрийн энергиэ ариутгахад бэлдэх
Та гэрийн халаат эсвэл биеийн тамирын хувцас өмс. Ямар ч гоёл чимэглэл зүүх хэрэггүй, төмөр, арьсан, хуванцар гээд бүх зүүлт, чимэг бугуйвчаа тайл.
Гэрийнхээ бүх салхивчийг нээ, боломжтой бол /дулааны улиралд/ цонх, орох хаалгаа нээ. Нэвт салхиас айх хэрэггүй, түүгээр бүх сөрөг энерги гарч явдаг. Цэвэрлэгээ хийхэд оролцохгүй хүмүүс гэрээс гарч явсан нь дээр. Тэд гадуур зугаалаг, эсвэл кино, үзвэрт яваг.
Одоо та гэрийнхээ бүх толийг арч. Чийгтэй алчуураар тойрог хөдөлгөөнөөр цагийн зүүний дагуу арчиж ариутгана. Нүдэнд үзэгдэх тоос шороотой хамт үл харагдах бохир энерги ч  арилна. Толио арчихдаа танай гэрт хэр удаж байгааг сана, хэрэв мэдэж байвал тэр он жилийн тоогоор нойтон алчуураар толио тойрог маягаар арчина. Ингэснээр та энэ бүх жилийн турш хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгах юм. Хэрэв тухайн толь танайд хэдэн жил байгааг санахгүй бол 9 удаа тойрог хөдөлгөөн хийж угаахад хангалттай.
Хуучин эд зүйлсээ хайрлах юмгүй гаргаж, хая, илүүдэл эд юмсаа ядууст тарааж өгөөрэй. Нэг жилийн хугацаанд огт ашиглаагүй эд юмс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг тогтоож ав. Түүнчлэн орон гэртээ цуурсан, эмтэрсэн сав суулга байлгаж болохгүй. Түүгээр дамжин орон гэрийн эерэг энерги гарч явдаг төдийгүй танай элбэг хангалуун амьдрал ч ууршаад алга болчихно гэдгийг мартаж болохгүй.

3. Орон гэрийн энергийн ариутгал, цэвэрлэгээ
Та хэдэн ширхэг лаа, түмпэнтэй ус бэлд. Мөн хонин арц эсвэл алтан цэгцүүхэй, хээрийн цэцгийн хэдэн мөчир хэрэгтэй. Усны хувьд рашаан булаг эсвэл цас мөсний хайлсан ус байвал сайн. Харин крантны ус хэрэглэж огт болохгүй гэдгийг анхаар.
Та эхлээд орон гэрийнхээ булан бүрийг энэ усаар ариутгаж шүршинэ. Дараа нь түүгээр нүүр, гараа арч, гэхдээ арчилгүй хатаах ёстой. Үүний дараа арц эсвэл анхилуун ургамлын мөчрийг уугиулж гэрээ бүхэлд нь цагийн зүүний дагуу тойрно. Энергийн цэвэрлэгээ хийж байхдаа бохир энерги хэрхэн арилж байгааг дотроо төсөөл.
Лааны хайлсан тос, лаав сөрөг энергийг шингээдэг. Иймээс түүнийг гар дээрээ тусааж болохгүй. Үүний тулд цагаан цаасыг дугуй, тойрог хэлбэртэй хайчилж лаанд тохож болно. Ингэснээр та гараа сөрөг энергиэс хамгаалж чадах юм.
Хаалганы сөрөг энергийг арилгахын тулд та гадаа үүдэндээ зогс, өөрөөр хэлбэл гэрийнхээ орох хаалганыхаа гадна талд зогсч, лаагаар ариутгана. Хаалганд их цаг зарцуулна, үүгээр л сөрөг энерги их ордог шүү дээ. Шагайвчтай бол түүнд онцгой анхаарал хандуулж, лаагаар цагийн зүүний дагуу ариутгана. Христийнхэн загалмайлж, ариутгадаг гэдгийг дашрамд дурдъя.
Хаалганы гадаргууг бүхэлд нь, бас бариул, хонхыг мартаж болохгүй. Дараа нь хаалганы дотор талыг яг адил давтаж хийнэ. Хаалганы бүх гадаргууг лаагаар ариутгасны дараа өрөө тасалгаагаа зүүнээс баруун тийш ариутгаж, цэвэрлэнэ. Унтраалга, разетка зэргийг ч арчина, эхлээд цахилгаанаа салгахаа мартав.
Өрөөний хананаас гадна тавилгаа бас ариутгах ёстой. Тавилгын дэргэд арай удаан зосч, лаагаар ариутгана. Ялангуяа үүдний өрөөний тавилга, өлгүүрт онцгой анхаар, энд маш их сөрөг энерги хуримтлагддаг. Ариутгал хийхдээ дандаа цагийн зүүний дагуу явах ёстойг мартаж болохгүй. Бүх гадуур хувцас, гутлаа мөн лаагаар ариутгана. Энэ үед гал алдахаас сэрэмжил.
Ханаа ариутгахдаа синус хэлбэрээр лаагаа хөдөлгө, нэг дээш болгож нэг доош буулгах зэргээрХаана лаагаа өргөх, хаана буулгахыг аяндаа таны зөн совин хэлээд өгнө. Ер нь та энэ үеэр дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй.
Угаалгын өрөөгөө сайн ариутгах ёстой, энд мөн маш их сөрөг мэдээлэл хуримтлагддаг. Ялангуяа угаалгын өрөөний толинд. Мөн хүний гар их хүрдэг хаалга, унтраалга зэргийг ч ариутгахаа бүү март. Түүнчлэн том, жижиг шүүгээгээ онгойлгож, дотор талыг нь мөн ариутгана. Сандлыг ч мартаж болохгүй.
Ахуйн цахилгаан хэрэгслүүд, жишээлбэл компьютер, хөргөгч, телевизор их энерги хуримтлуулдаг. Ялангуяа компьютер, телевизор нь маш их сөрөг энергийг хуримтлуулдаг тул арай удаан ариутгах хэрэгтэй. Орны толгойноос эхэлнэ, мөн орны цагаан даавуугаа ч цэвэрлэ. Өрөөг тойрон явж, жорлон, харанхуй өрөөг бас ариутга. Ялангуяа жорлонгийн суултуурт онцгой анхаар, үүгээр маш их сөрөг мэдээлэл гарч явдаг. Энэ сөрөг энергийг буцааж ирүүлэхгүйн тулд лаагаар сайн ариутгах ёстой.
Өрөө тасалгааг ариутгах явцад лаа шатаж дуусан, солих хэрэг гарах тул биедээ нөөц лаагаа авч яв. Лаа дуусах дөхөөд ирмэгц түүнийг таваг, эсвэл суурин дээр тавина. Хар хөө, тортогт хүрч болохгүй, танд “бохир энерги” халдах магадлалтай. Ингээд шинэ лааг асаагаад дараа нь хүсвэл тавган дээрээ тавиад авч явж болно.
Ариутгал, цэвэрлэгээ хийх үед 4-5 лаа бэлдсэн нь дээр. Бүгдэд нь нөгөө цаасаа углахаа мартавХамгийн сүүлд орох хаалган дээр буцаж ирэн анхных шигээ ариутгана.
Энергийн цэвэрлээ хийж дууссаны дараа шатаж дууссан бүх лааг шууд хая, мөн хөө тортгийг чүдэнзээр арилгаж бас хогийн сав руугаа хий. Ингээд шууд хогоо савтай нь гэрээс гаргаж хая. Орон гэрээ сөрөг энергиэс ингэж цэвэрлэхэд цаг заваа бүү хайрла. Гэр тань цэвэршин, гэгээлэг сайхан болж, өрх гэрийн гишүүн бүр эрүүл саруул, амжилт дүүрэн байх болно.

4. Орон гэрээ цэвэрлэсний дараа гараа ариутгана
Ариутгал цэвэрлэгээ дууссаны дараа гарт хуримтлагдсан бохир энергиэ арилга. Үүний тулд савантай усаар эхэлж угаана. Дараа нь давсаар гараа үрж, хаттал хүлээ. Үүний дараа гараа хавсарч атгаад хуруугаа тэнийлгэнэ. Эхлээд баруун гараараа зүүн гарын хуруу бүрт иллэг хийж, дараа нь зүүн гараараа баруун гарын хуруу бүрт иллэг хий. Эцэст нь хоёр гарын сарвуугаа сэгсэрч, үлдэгдэл сөрөг энергиэс ангижирна. Гараа ариутгаж цэвэрлэхэд 10 минут орчим болох байх.  

5. Орон гэрийн энергийг дахин цэвэрлэх
Хагас жилийн дараа орон гэрээ дахин цэвэрлэхийг зөвлөж байна. Гэхдээ хэрэв та анх удаагаа гэртээ энергийн цэвэрлэгээ хийж байгаа бол 3 өдрийн дараа давтах хэрэгтэй. Давтан цэвэрлэгээ хийх шаардлагатай эсэхийг мэдэх амархан. Та лаа асааж талдаа хүртэл шаттал хүлээ. Энэ үед сэтгэлдээ залбир, мөргө. Ингээд лаа талдаа хүрсний дараа хайлсан тос нь суурин дээрээ ямар дүрс үүсгэснийг ажигла. Хэрэв муухай дүрс үүсч, бас хайлсан тос хар өнгөтэй бол бохир энерги үлдсэнийг гэрчилж байна. Харин лааны хайлсан тос цайвар бөгөөд тал бүр тийшээ тэгш, гоё урссан бол танай орон гэр сөрөг энергиэс бүрэн ангижирсан гэсэн үг.


Нийтэлсэн: 2016-05-10 20:02:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ