Жүжигчин Р.Баттогтох амьд



Жүжигчин Р.Баттогтохыг нас барсан гэх мэдээлэл цахим ертөнцөд гарсан. Тэгвэл тэрбээр амьд байна шүү. Харин тэрбээр дүр бүтээсэн "Муу нүүрт" кинонд нас бардаг байна. Энэ талаар тэрбээр "Би “Муу нүүрт” уран сайхны кинон дээр Болдын дүрээр нас барсан шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Кино эхлэхэд л би өнгөрчихсөн эхэлж байгаа юм. Би тэр мэдээ, зургийг нь харсан. Ямар сайндаа л “Би амьд шүү. Наад чинь кино байгаа юм аа” гэж тайлбарлахав. Өчнөөн бичсэн л дээ. Тэр бол кино шүү тэрнээс би нас бараагүй амьд сэрүүн ярилцлага өгөөд зогсож байна.Нас барсан хүний дүрд тоглоход гадныхан бол юм боддоггүй. Манайхан бол сүжиг, бишрэлтэй хүмүүс учраас эерэгээр хүлээж авдаггүй. Би тэгж айхтар сүртэй хүндээр хүлээж аваагүй. Би мөнхөрч байна л гэж бодсон" хэмээн ярьжээ.

 

 


Нийтэлсэн: 2016-05-16 11:56:00
Видео мэдээ